Иргэдэд ХАОСТ-ын талаар мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2019 он 05 сар 13. 08 цаг 45 минут

ХАОСТ-ын аймгийн комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг тооллогын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Хүн ам орон сууцны тооллого нь бие даасан хуультайгаас гадна 2020 оны орон сууцны тооллого  бүртгэл болон уламжлалт аргаар явагдахаараа онцлог юм. Бүртгэлийн арга нь  Хүн ам өрхийн мэдээллийн санд суурилагдана. Иймд мэдээллийн сангийн чанарт анхаарч мэдээллийн сангийн баяжилт  шинэчлэл хийгдэж байна.Монгол улсын Хүн ам орон сууцны тооллогын тухай хуулийн

17 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад иргэдийн хүлээх үүрэг

17.1.Тооллогод иргэд дор дурдсан үүрэгтэй оролцоно:

17.1.1.тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх;

17.1.2.тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх;

17.1.3.тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах

гэж хуульчилсан байдаг.  Мөн зөрчлийн тухай хуулийн 15.19-д  Иргэд  дээрх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Улаангом сумын багийн түр товчооны ажилтнууд 5 сарын 7 ноос эхлэн өрхүүдээд явж шинэчилсэн өрхийн дэвтрийн бүртгэлийг хөтөлж байгаа. Энэ ажилд иргэд маань идэвх санаачлагатай оролцоорой.

Улаангом-сум Улаангом-сум фейсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500