Сум, багийн түр товчоодын ажилтнуудын Баруун бүсийн сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 08. 04 цаг 02 минут

"ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО"-ын бэлтгэл ажлын хүрээнд сум багийн түр товчоодын ажилтнуудад бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд БАРУУН БҮС-ийн сургалтыг ӨЛГИЙ суманд НАРАНБУЛАГ, ӨМНӨГОВЬ, ХОВД, ТАРИАЛАН, ЗАВХАН сумын ажилтнуудыг хамруулан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын нээлтийг  Б.ГИВААН баатрын талбай хийж, Өлгий сумын Засаг дарга, ХАОСТ-ын сумын комиссын дарга Х.Шагдаржав, аймгийн ХАОСТ-ын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, аймгийн түр товчооны гишүүн, ЭМГ-ын хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Ж.Чимгээ нар  сургалтыг нээж, сургалтанд амжилт хүслээ. Сургалтаар ХАОСТооллогын хууль эрх зүйн орчин, зорилго, зорилт, ач холбогдлын талаар илтгэлүүд тавигдаж тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын талаархи мэдээллүүд хийгдэж онол , дадлага хосолсон маш үр дүнтэй сургалт боллоо. Сургалтанд оролцож байгаа сумдын Тамгын газрын дарга нар өөрийн сумын нийгэм эдийн засгийн байдлын товч мэдээллийг хүргэж ажилтнуудаа удирдан сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцлоо.Сургалтанд оролцогчид Өлгий сумын эрүүл мэнд, боловсрол,соёлын салбарын статистикчид, Сумын статистик хариуцсан ажилтан, багийн Засаг дарга нарын  ажилтай  танилцаж туршлага судаллаа. Тус сумын статистикч нарт бусдадаа үлгэр дууриал болсон маш олон ажлууд байлаа.Сургалтын төгсгөлд оролцогчид санал бодлоо хэлж сургалтын үйл ажиллагааг өндрөөр үнэлэв.

НЭЭЛТ

СУРГАЛТ:

  

ДАДЛАГА:

ӨЛГИЙ СУМЫН СТАТИСТИКЧДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ:

ШАЛГАЛТ:

ТЭМЦЭЭН:

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -