Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 3 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 04 сар 12. 07 цаг 08 минут

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 3 сард 420 эх амаржиж, 425 хүүхэд төрж, мөн нас баралт 127 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 32 (7.1%) - оор, төрсөн хүүхэд 31 (6.8%) – аар буурч, нас баралт 28 (28.3%)-аар нэмэгджээ. 1000 хүнд ноогдох төрөлт 5.1, нас баралт 1.5, цэвэр өсөлт 3.6 болов.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 742 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 (9.7 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 405 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.6 хувийг эзэлж байна. 

2019 оны эхний 2 сард 91 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65 (3.5 дахин их) нэгжээр өссөн байна. 60 иргэн ажилд зуучлагдан орсон бөгөөд үүнээс 6 иргэн нь ажлын шинэ байранд орсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 3 сард 4747.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1861.2 (64.5%) сая төгрөгөөр, сангийн зарлага 13068.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2773.3 (26.9%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 3 сард 31.2 мянган хүнд 4025.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 83.8 (2.1%) сая төгрөгөөр, орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 0.9 (3.0%) мянган хүнээр өссөн байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 3 сард 8, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10  гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 18.8, 5 хүртэлх насны эндэгдэл  23.5 ноогдож байна.

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол 1 байсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс азотын давхар исэл 0.002  мг/м3 –аар, тоос 0.027 мг/м3 –аар бага, хүхэрлэг хий  0.001 мг/м3 –аар их байлаа.  

Энэ оны эхний 3 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 65 болж өнгөрсөн оны мөн үеэс 27 (29.3%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 24 хүн гэмтэж, 66  иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгийн газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 3 сард шүүхээр нийт 189 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 38, иргэний хэрэг 136, давж заалдах шатны шүүхээр 11, захиргааны 4 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 3 дугаар сард аймгийн төсөвт 8.0 тэрбум төгрөг оруулахаас 8.2 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.5 хувьтай, 198.4 (2.5%) сая төгрөгөөр биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 16.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар,  өмнөх 3 жилийн дунджаас 10.8 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр оны эхний 3 сард 133.5 сая төгрөгийн өртэй, 3.0 сая төгрөгийн авлагатай гарсан байна.Энэ оны 3-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувь өмнөх сараас 1.0, оны эхнээс 3.0 хувь өссөн  байна.    

Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны 1.4 сая хээлтэгч малын 495.1 (34.9 %) мянга нь оны эхний улиралд төллөсөн байна. Эм ямааны 37.9 хувь, эм хонины 37.5 хувь, ингэний 14,6 хувь, үнээний 7.2 хувь, гүүний 2.1 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 93.2 хувь буюу 461.6 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 71.4 (18.3 %) мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдол оны эхний 3 сард  аймгийн хэмжээнд 62.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 10.6 (20.6%) мянгаар өслөө. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 29.8 мянга, хонь 28.6 мянга, үхэр 2.4 мянга, адуу 1.2 мянга, тэмээ 43-аар хорогдсон байна.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА" дэд цэснээс үзнэ үү

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2080
  Дизелийн түлш 2440
  ноолуур 90000