Төрийн байгууллагын бүртгэл-ХАӨМС аянаа дүгнэлээ

Нийтэлсэн: 2019 он 04 сар 09. 09 цаг 49 минут

ҮСХ-оос ирүүлсэн ХАӨМС-г сайжруулах баяжуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсээс "Төрийн байгууллагын бүртгэл-ХАӨМС" нэртэй 14 хоногийн аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд төрийн байгууллагын ажилчид өөрийн өрх, хүн амын буюу гишүүдийн мэдээллийг боловсруулсан асуулгын хуудсаар нөхөж, харьяа сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлэн багийн дарга, статистик хариуцсан мэргэжилтнүүд ХАӨМС-д тулгалт хийх зөрүүтэй мэдээллийг засаж оруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. 2019 оны 4 сарын 5-ны байдлаар аяны хүрээнд аймгийн хэмжээнд 147 төрийн байгууллагуудад  албан тоотыг маягтын хамт хүргүүлснээс 115 байгууллагын 2505 өрхийн мэдээлэл бүрэн ирж, 1628 өрхийн мэдээлэлд тулгалт хийж, хаягийн өөрчлөлт 486, хүн амын үзүүлэлтийн 528, өрхийн үзүүлэлтийн 270 өөрчлөлтийг хийгээд байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 4-р сарын 10-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1848
  Бензин, А-92 1906
  Дизелийн түлш 2326
 Боодолтой өвс 11000