Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 2 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 03 цаг 36 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны  эхний 2 сарын танилцуулгы ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 2 сард 265 эх амаржиж, 268 хүүхэд төрж, мөн нас баралт 88 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 27 (9.2%) - оор, төрсөн хүүхэд 26 (8.8%) – аар буурч, нас баралт 28 (46.7%)-аар нэмэгджээ. 1000 хүнд ноогдох төрөлт 3.2, нас баралт 1.1, цэвэр өсөлт  2.2 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.4, цэвэр өсөлт 0.7 пунктээр тус тус буурч, нас баралт 0.4 пунктээр нэмэгджээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 742 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 (9.7 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 405 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.6 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 2 сард 2910.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 750.7 (34.8%) сая төгрөгөөр, сангийн зарлага 8606.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1585.0 (22.6%) сая төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 1585.0 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэвэрийн даатгалын сангийн зарлага  1105.6 сая, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 457.1 сая төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 2 сард 29.5 мянган хүнд 3021.1 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 225.5 (8.0%) сая төгрөгөөр өсч, орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 1.0 (3.4 %) мянган хүнээр буурсан байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 2 сард 5, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7  гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 18.7, 5 хүртэлх насны эндэгдэл  26.1 ноогдож байна.

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол 3 байсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс азотын давхар исэл 0.003  мг/м3 –аар, хүхэрлэг хий  0.003 мг/м3 –аар тус тус их,  тоос 0.052 мг/м3 –аар бага байлаа.  

Энэ оны эхний 2 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 49 болж өнгөрсөн оны мөн үеэс 11 (18.3%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 17 хүн гэмтэж, 51  иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр энэ оны 2 сард шүүхээр нийт 115 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 18, иргэний хэрэг 87, давж заалдах шатны шүүхээр 9, захиргааны 1 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.Монгол банкны эх үүсвэрээр 4.2 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 65.7 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 77.9 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөнөөс 115.6 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 2 дугаар сард аймгийн төсөвт 5.2 тэрбум төгрөг оруулахаас 5.4 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 103.6 хувьтай, 186.7 (3.6%) сая төгрөгөөр биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 10.0 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар,  өмнөх 3 жилийн дунджаас 10.8 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2019 оны 2 сард 101.5 мянган төгрөгийн өртэй, 2.8 мянган төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны 2 сарын байдлаар импорт 4309.9 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 536.2 (14.2 %) мянган америк доллараар өсч, нийт экспорт 2.1 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.65 (43.8 %) мянган америк доллараар буурсан байна.

Энэ оны 12-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувь өмнөх сараас 1.2, оны эхнээс 1.9 хувь өссөн  байна.    

2019 оны эхний 2 сард  аймгийн хэмжээнд 36.3 мянган мал хорогдож  өмнөх оны мөн үеэс 10.8 (42.3%) мянгаар өслөө.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл 18.4 мянган ямаа, 15.8 мянган хонь, 1.3 мянган үхэр, 0.7 мянган адуу, 20 тэмээ хорогдсон байна.Нийт хорогдсон малын 50.7 хувийг ямаа, 43.5 хувийг хонь эзэлж байна.

Аж үйлдвэрийн чиглэлээр 146 аж ахуйн нэгж мэдээнд хамрагдаж энэ оны 1-р сард  2412.1 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2627.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 15.9 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 13.6 хувиар буурсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГУУД" дэд цэснээс үзнэ үү

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2080
  Дизелийн түлш 2440
  ноолуур 90000