Эрүүл агаар идэвхитэй амралт бүх нийтийн өдөрлөгт оролцов

Нийтэлсэн: 2019 он 03 сар 04. 07 цаг 29 минут

Увс аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, аймгийн БТСГазар хамтран "Эрүүл Агаар-идэвхитэй амралт" бүх нийтийн өдөрлөгийг Чандмань Улаан-Ууланд зохион байгууллаа.Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, БТСГ-ын дарга Б.Ганболд нар нээж хүн бүр идэвхитэй дасгал хөдөлгөөнийг хэвшил болгон эрүүл мэнддээ санаа тавихыг уриаллаа.

Өдөрлөгийн хүрээнд уулын оргил булаалдах, багийн буухиа тэмцээн, цасны сумо, цасаар олимпийн цагираг бүтээх зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдаж 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцон хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд хамт олноороо идэвхитэй оролцлоо.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8350
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1832
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2310
 Боодолтой өвс 0