ҮСХ-оос судалгааны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаач нарт сургалт зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 21. 10 цаг 17 минут

Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн статистикийн мэдээллийг Олон улсын жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгаагаар тогтмол улирал, жилээр тооцон, зарладаг. Мөн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Монгол Улсад мөрдөгдөж буй “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг ажиллах хүчний судалгааны асуулга, зааврын хамт шинэчлэн боловсруулж, 2019 оны 1 сараас эхлэн мөрдлөг болгохоор ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор сар бүр явуулдаг “Ажиллах хүчний судалгаа” болон “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

Шинэ аргачлал, арга зүйг нэвтрүүлснээр Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа хөдөлмөрийн дутуу ашиглалтыг бүрэн харуулах статистик үзүүлэлтийг бий болгох юм.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 7-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1000
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -