Жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын семинар зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 29. 03 цаг 16 минут

Сүүлийн жилүүдэд мал тооллогын мэдээллийн эрэлт хэрэгцээ эрс ихсэж, тооллогын мэдээллийг ашиглаж даатгалын нөхөн төлбөр олгох, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, малчдын нийгмийн халамж, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдэх,орон нутгийн эдийн засгийн чадавхийг үнэлэх, хөдөө аж ахуйн салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт хийх зэрэгт чанартай, бодитой, өрхөд суурилсан мэдээлэл шаардагдах болоод байна.  Энэ жилийн мал тэжээвэр амьтад, хашаа худаг, тэжээлийн тооллогыг МУ-ын Засгийн газрын 224 дүгээр тогтоолд заасны дагуу 2018 оны 12 сарын 7-ноос 17 ны хооронд зохион байгуулна.Мал тооллогыг сум орон нутагт хэрхэн зохион байгуулах талаар сумдын статистик хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа.Сургалтаар  аймгийн Засаг даргын ХОХБХ-ийн ахлах мэргэжилтэн, ХХААГ-ын дарга нар тоологын онцлог, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн тооллогын зарчим, хамрах хүрээ, өмнөх тооллогын сургамж, цаашид анхаарах асуудал, тооллогын хяналт болон маягт нөхөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.Мөн салбар хариуцсан мэргэжилтэнгүүд мэдээнд анхаарах асуудлын талаар мэдээллүүд хийлээ.ХХААГ-ын мэргэжилтэн цэвэр эрлийз, нутгийн цэвэр үүлдрийн малыг хэрхэн тоолох талаар зааварчилгаа өгөв.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 5-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

6000

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 2065
  Бензин, А-92 2192
  Дизелийн түлш 2472