Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа Увс аймагт эхэллээ.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 10 цаг 48 минут

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг. Мөн НҮТС нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд улсын хэмжээнд 14500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай чухал мэдээллийг бий болгодог билээ. Манай аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнхангай,Өмнөговь,Тариалан, Улаангом сумын 8 нэгжийн 200 өрх хамрагдана. Уг судалгаагаар 2018 онд манай улсын хүүхэд, эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг гаргах юм.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330