Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Увс аймаг "ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ" дүгнэгдэв

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 07 цаг 57 минут

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ ДҮГНЭГДЭВ
Монгол Улсын Шадар сайдын Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.
Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулнаас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа.
Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Тариалан сумыг нүүн шилжүүлэх болон удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө. Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцлон дадлага, сургуулийг дүүрэн хангалттай буюу онцсайн дүгнэлээ. 2018.10.07-ны 19 цагт Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байлдыг цуцалж улмаар "Туяат тоо", ёслолын жагсаал зохион байгуулснаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөлөө.

 

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330