Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 02. 04 цаг 59 минут

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 01 ний А/162 тоот захирамжаар 10 сарын 01 ний 09.00 цагаас  10 сарын 07 ны 21.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

2018 оны 10-р сарын 06-ны өдөр Улаангом сумын иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургууль явагдах тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ үеэр дараахь хувиараар заасан талбайд очих юм. Үүнд:

1-р цэг Наадмын талбай – 3, 5, 11, 4, 2, 7-р багийн 1-17, 24, 25-р гудамж

2-р цэг Оросын Заяашик – 12, 9, 7-р баг 18-23-р гудамж

3-р цэг Улиасны хэвийн бага сургуулийн урд талбай – 6, 10, 9-р багийн 10-р гудамж

4-р цэг Чандмань соёлын төвийн урд талбай – 1-р багийн иргэд дангаараа

Дадлага сургуулийн үеэр 0-2 насны хүүхэд болон хэвтэрт байгаа хүнээс бусад бүх хүн эрх, үүргийнхээ хүрээнд заавал оролцох ёстой гэдгийг анхаарна уу.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 5-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

6000

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 2065
  Бензин, А-92 2192
  Дизелийн түлш 2472