Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 8 сарын танилцуулга боловсруулагдан гарч хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2018 он 09 сар 14. 02 цаг 29 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 8 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа

АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 8 САРЫН ТАНИЛЦУУЛГЫН ТОЙМООС

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 8 сард 1249 эх амаржиж, 1261 хүүхэд төрж, мөн нас баралт 315 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 154 (11.0%), төрсөн хүүхэд 149 (10.6%)-ээр тус тус буурч,  нас баралт 29 (10.1%)-аар өмнөх оны мөн үеэс өсчээ.1000 хүнд ноогдох төрөлт 15.2, нас баралт 3.8, цэвэр өсөлт 11.4 болов.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 8 сард ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 637 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 267 (29.5 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 338 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 53.1 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний 8 сард 10342.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.2 (1.3%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 31355.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3511.2 (12.6%) сая төгрөгөөр өсчээ.2018 онд хэрэгжиж эхэлсэн цалинтай ээж хөтөлбөрт 4852 хүн хамрагдаж 1619.8 сая, өрх толгойлсон эцэг, эх хөтөлбөрт 195 хүн хамрагдаж 82.7 сая төгрөгийг олгосон байна.

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол байхгүй. Өнгөрсөн оны мөн үеэс нүүрстөрөгчийн дутуу исэл0.39 мг/м3 – аар, азотын давхар исэл 0.006  мг/м3  тус тус бага,  тоос 0.016  мг/м3 их байлаа.  

2018 оны 8 дугаар сард мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдол 1, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 1, обьектын гал түймрийн тохиолдол 4 гарсан байна. Эдгээр гамшиг ослын болон гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 25880.0 мянган төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулаас 900.0 мянган төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.

Энэ оны эхний 8 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 224 болж өнгөрсөн оны мөн үеэс 3 (1.3 %), өмнөх 4 жилийн  дунджаас 2 (0.9%) гэмт хэргээр тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас 84 хүн гэмтэж, 199  иргэн хохирсон байна.

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 98.7 тэрбум төгрөг болсон байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 13.4 (15.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Өмнөх 4 жилийн дунджаас иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 30.8 (45.5 %)тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 8 сард аймгийн төсөвт 17.3 тэрбум төгрөг оруулахаас 17.7 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.3 хувьтай, 403.1 (2.3%) сая төгрөгөөр биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 42.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар,  өмнөх 3 жилийн дунджаас 15.8 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2018 оны эхний 8 сард 333.5 сая төгрөгийн өртэй, 90.2 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 466.4 (58.3%) сая төгрөгөөр, авлага 0.4 (0.4%) сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ оны 8 сарын байдлаар импорт 19377.5 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 6097.5 (45.9 %) мянган америк доллараар өсч,нийт экспорт 116.1 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 66.2 (2.3 дахин их) мянган америк доллараар өссөн байна

Энэ оны 8-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувь , оны эхнээс 4.3 хувиар өсч,  өмнөх сараас 0.6 хувь буурсан байна.Өмнөх сараас  хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 1.5 хувь, хувцас, бөс барааны бүлгийн үнэ 0.7, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ  2.5, холбооны хэрэгслийн бүлгийн үнэ 0.3 , бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.7 хувиар тус тус буурч согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.3, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 0.3, амралт чөлөөт цаг, соёлын үйлчилгээний бүлгийн үнэ 2.3, тээврийн бүлгийн үнэ 0.1, зочид буудал, нийтийн хоолны бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна.  

14580.0 га-д үр тариа, үүнээс 14155.0 га-д улаан буудай, 265.8 га-д төмс, 275.1 га-д хүнсний ногоо, 2367.5 га-д тэжээлийн ургамал, 1.0 га-д эмийн ургамал нийт 17.5 мянган га-д тариалалт хийсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс 7.8 га-аар буурч, хүнсний ногоо 0.6 га, тэжээлийн ургамал 475.7 га, үр тариа 5344.8 га-аар  өссөн  байна.    Ургац хураалт эхлэлтийн байдалтай байна. 14.8 мянган тн байгалийн хадлан,  2816.3 тн тэжээлийн ургамал, 189.0 тн төмс, 173.1 тн хүнсний ногоо хураасан байна.

Аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд оны үнээр 8.4 тэр бум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 9.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 58.3 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 64.2 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЭМХЭТГЭЛ дэд цэснээс үзнэ үү.

 

    

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 2067
  Бензин, А-92 2247
  Дизелийн түлш 2473