НҮТС-ны бэлтгэл ажил дуусч байна.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 07. 06 цаг 08 минут

Монгол улсын статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “е”-д “нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам”-д зохион байгуулахаар заасны дагуу Монгол улсын Засгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангийн хамтарсан санхүүжилтээр тус судалгааа нь орон даяар 9-12 сард зохион байгуулагдах юм. Улсын хэмжээнд 21 аймгийн 218 сумын 444 багийн 11100 өрх, Нийслэлийн 9 дүүргийн 83 хорооны 3400 өрх, нийт 14500 өрх хамрагдах юм.
Манай аймгийн хэмжээнд уг судалгаанд 8 нэгж хамрагдаж, уг нэгжүүдийн түүврийн нэрс бэлтгэх ажил 100 хувь дуусаад байна.
Энэ хүрээнд ХАӨМС-г сайжруулах, үзүүлэлтийг баяжуулах, оршин суугаа хаягийн бүртгэлийг засах ажлыг чанартай явуулах үүднээс нарийвчилсан төлөвлөгөө гарган, хэлтсийн ажилчдыг жигд ажиллуулах үүднээс мэргэжилтнүүд 19 сум, 93 багийг хуваан авч хариуцан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Бид оршин суугаа хаягийн бүртгэлээс гадна хүн ам, өрхийн үзүүлэлтийг нэг бүрчлэн засах, сангийн чанарыг улам сайжруулах чиглэлээр хичээн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар санд байгаа 83332 хүнээс 75540 хүний оршин суугаа бүртгэлийн мэдээлийг засварлаж  90.6 хувьтай үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 2067
  Бензин, А-92 2247
  Дизелийн түлш 2473