Жэндерийн зарим үзүүлэлтүүд, Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгааны аймгийн үр дүнгээр танилцуулга бэлтгэн тархаалаа

Нийтэлсэн: 2018 он 08 сар 23. 03 цаг 24 минут

Жэндерийн зарим үзүүлэлтүүд, Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгааны аймгийн үр дүнгээр танилцуулга бэлтгэн тархаалаа.

Жендэр нь нийгмийн харилцааны ойлголт төдийгүй эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг дахь зохион байгуулалтын шинж байдлыг тодорхойлох дүн шинжилгээний хэрэгсэл юм.Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн болон нөхөн үржихүйн ялгааг хүйс илэрхийлдэг ба энэ нь хэзээ ч хувирдаггүй, удамшлаар тодорхойлогддог нийтлэг зүй тогтолтой.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй , эмэгтэй тэгш эрхтэй" гэж заасан нь иргэн хүйсийн хувьд ялгаварлалгүй амьдрах, хөгжих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан  дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн түгээмэл зөрчүүдийн нэг юм.Өнөөг хүртэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байгаа нь хүчирхийллэээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байсан юм. Тоо мэдээ, мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотойгоор Монгол Улс дахь НҮБХАС-ийн суурин төлөөлөгчийн газар жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийг санаачилж 2016 онд уг төслийг хэрэгжүүлэхээр Щвейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБХАС-ийн техник, санхүүгийн дэмжлэгт үндэслэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгааг зохион байгуулсан.Энэхүү судалгаа нь Монгол Улсад уг сэдвээр хийсэн тоон болон чанарын анхны томоохон хэмжээний судалгаа юм.Судалгаанд түүврээр 7319 эмэгтэй хамрагдсны 270 нь манай аймгийн эмэгтэйчүүд байлаа.

Увс аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр 2017 оны 11 сарын 26 ны өдөр батлагдаж, хэрэгжиж эхлээд байна.

2017 оны жендерийн зарим үзүүлэлт болон  Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгааны үр дүнгээс аймгийн танилцуулга бэлтгэн хэрэглэгчдийн хүртээл болгон хүргэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг  0
  Элсэн чихэр, кг 2233
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1233
  Бензин, А-80 1830
  Бензин, А-92 2010
  Дизелийн түлш 2150