Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 6 сарын танилцуулга хэвлэгдэн гарч , хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 02 цаг 04 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 6 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.Танилцуулгын тоймоос .....

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 6 сард 914 эх амаржиж, 921 хүүхэд төрж, мөн нас баралт 231 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 87 (8.7%), төрсөн хүүхэд 79 (7.9%)-ээр тус тус  буурч,  нас баралт 22 (10.5%) -аар өмнөх оны мөн үеэс өсчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 11.2, нас баралт 2.8, цэвэр өсөлт  8.4 болов.

Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох нас баралт 0.2 пунктээр өсч, төрөлт 1.2, цэвэр өсөлт 1.4 пунктээр буурчээ.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 6 сард 16 гарсан ба өмнөх оны мөн үеэс 1 гаралтаар их байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 2 хүүхдээр өссөн байна. 1000 амьд төрөлтөнд 17.4 нялхсын эндэгдэл, 22.8 нь  5 хүртэлх насны эндэгдэл ноогдож байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 687 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 352 (33.9 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 353 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 51.4 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний 6 сард 8503.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 472.4 (5.9%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 24301.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3249.9 (15.4 %) сая төгрөгөөр өсчээ.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 6 сард 16 гарсан ба өмнөх оны мөн үеэс 1 гаралтаар их байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 2 хүүхдээр өссөн байна. 1000 амьд төрөлтөнд 17.4 нялхсын эндэгдэл, 22.8 нь  5 хүртэлх насны эндэгдэл ноогдож байна.

Аймгийн хөгжимт драмын театр нийт 34.0 мянган хүнд 100 тоглолтоор үйлчилж ажилласан  байна.

Орон нутгийг судлах музей 5.2 мянган хүнд үйлчилсэн байна.

Төв номын сан 3.5 мянган байнгын уншигч, 30.1 мянган ирэгчдэд 36.3 мянган номоор үйлчилсэн байна

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол байхгүй. Өнгөрсөн оны мөн үеэс нүүрстөрөгчийн дутуу исэл0.35мг/м3 - аар их,хүхэрлэг хий 0.001  мг/м3, азотын давхар исэл 0.005  мг/м3 ,  тоос 0.024  мг/м3 бага байлаа.  2018 оны 6 дугаар сард   мал амьтаны гоц халдварт өвчний тохиолдол 1,  обьектын гал түймрийн тохиолдол 17, ой хээрийн түймрийн тохиолдол 3 гарсан байна.

Энэ оны эхний 6 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 172 болж өнгөрсөн оны мөн үеэс 7 (4.2 %), өмнөх 4 жилийн  дунджаас 9 (5.3%) гэмт хэргээр тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас 68 хүн гэмтэж, 159  иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 29.9 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 319.1 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 303.5 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 95.1 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 6 сард аймгийн төсөвт 13.6 тэрбум төгрөг оруулахаас 14.1 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 103.3 хувьтай, 452.2 (3.3%) сая төгрөгөөр биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 34.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурсан, өмнөх 3 жилийн дунджаас 11.2 хувиар өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2018 оны эхний 6 сард 276.2 сая төгрөгийн өртэй, 82.7 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 252.3 (47.7%) сая төгрөгөөр, авлага 16.4(16.5%) сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ оны 6 сарын байдлаар импорт 13580.5 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3487.5 (34.6 %) мянган америк доллараар өссөн байна.

Энэ оны 6-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувь, оны эхнээс 4.8 хувь өсч, өмнөх сарын түвшинд байна.   

Оны эхний эхийн 79.7 хувь буюу 1066.7 мянган эх мал төллөж, гарсан төлийн 89.8  хувь буюу 958.5 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 6.4, бойжилтын хувь 8.6 пунктээр буурч , төлийн хорогдол 91.2 мянган толгойгоор өссөн байна.  Нийт 108.4 мянган төл хорогдсоны  44.7 хувийг хурга, 52.0 хувийг ишигний хорогдол эзэлж байна.Цагаанхайрхан, Тэс, Өндөрхангай, Өлгий, Өмнөговь, Зүүнхангай, Бөхмөрөн  сумдын гарсан төлийн 61.3 – 87.7  хувь нь бойжсон нь аймгийн дунджаас 2.1 – 28.5 пунктээр бага, бусад сумдын бойжилтын хувь аймгийн дунджаас 1.1 – 9.8 пунктээр их байна.Оны эхний малын  3.1 хувь буюу 97.6 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 78.5 мянган толгойгоор өссөн байна. Өвчнөөр хорогдсон мал 1947 болж, өмнөх оны мөн үеэс 149 (8.3%) толгойгоор өсчээ.

2018 оны 6 дугаар сард буур, нас гүйцсэн эр ба эм тэмээний үнэ 850.0 – 1200.0 мянган төгрөг, унаганаас бусад адуу малын үнэ 400.0 – 1350.0 мянган төгрөг,  тугалнаас бусад  насны үхрийн үнэ 366.7 – 1020.0 мянган төгрөг, хурганаас бусад насны хонины үнэ 55.8 – 160.0 мянган төгрөг,  ишигнээс бусад бүх насны ямааны үнэ 36.7 – 130.0 мянган төгрөгний дундаж үнэтэй байна.   

14580 га-д үр тариа, үүнээс 14155 га-д улаан буудай, 264.9 га-д төмс, 272.4 га-д хүнсний ногоо, 2262.5 га-д тэжээлийн ургамал, 1.0 га-д эмийн ургамал нийт 17.4 мянган га-д тариалалт хийгээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс 3.9 га-аар буурч, хүнсний ногоо 3.6 га, тэжээлийн ургамал 412.5 га, үр тариа 5344.9 га-аар  өссөн байна.    

Аж үйлдвэрийн салбарт оны  эхний 6 сард оны үнээр 6.5 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 6.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 43.8 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 41.3 хувиар өссөн байна

  

 

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 2067
  Бензин, А-92 2247
  Дизелийн түлш 2473