Хүн амын хүрээлэн буй орчны танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2018 он 06 сар 24. 07 цаг 52 минут

Увс аймаг нь Монгол орны баруун хойморт Их нууруудын хотгорын хойд хэсэгт өргөрөгийн дагуу сунаж тогтсон 69.6 мян.км2 газар нутагтай. Байгалийн мужлалтаар Увс, Хяргас нуурын хотгорын цөлжүү хээр, хуурай хээрийн дэд муж, Ханхөхийн нурууны дундаж өндөр бэлэрхэг уул бүхий хээр, хуурай хээр, ар хажуугийн ойн дэд муж, Монгол Алтайн зүүн хэсгийн /Хархираа, Түргэн/ цулдам уул, хотгор ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн дэд мужид тус тус багтана. Нийслэл Улаанбаатараас 1400 орчим км алслагдсан. Аймгийн төв Улаангом сум д.т.д 939 метр өндөрт оршдог. Увс, Хяргас нуур түүний эргэн тойрны говийн бүс, Хархираа, Түргэн, Ханхөхийн өндөр уулс бүхий говь, цөлөөс өндөр уулын мөнх цас, мөсөн гол хүртэлх төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафт газарзүйн өвөрмөц тогтоцтой. Нутаг дэвсгэрийн 8.2 %-ийг уулын ойт хээр, 14.5 %-ийг өндөр уулын, 37.7 %-ийг хээрийн, 39.6 %-ийг говь цөлийн бүс эзэлдэг.  Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан Дэглий оргил юм. Хархираа, Түргэний салбар уулс далайн түвшнээс дээш 4000 метрээс дээш өндөртэй 31 цаст оргилуудтай гэдгээрээ Увс нутаг ялангуяа уулчдын анхаарал, сонирхлыг ихэд татна.
 Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, баруун хэсэгтээ уул уурхайн үйлдвэрлэл явагдах бөгөөд аймгийн төвдөө барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймаг нь хил хязгаарын хувьд баруун талаараа 200 км Баян-Өлгий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхан аймаг, хойд талаараа 575 км ОХУ-тай тус тус хиллэдэг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН  ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг  0
  Элсэн чихэр, кг 2233
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1233
  Бензин, А-80 1830
  Бензин, А-92 2010
  Дизелийн түлш 2150