Хагас жилийн малын түүвэр судалгааны хяналтын тайланг Аймгийн комисст танилцууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 22. 11 цаг 11 минут

 

Аймгийн Засаг даргын орлогч, Мал тэжээвэр амьтдын тооллогын комиссын дарга Т.Нямсамбууд хагас жилийн мал тооллогын зохион байгуулалт, аймгийн ажлын хэсгээс сумдад ажилласан хяналтын ажлын тайлан, тооллогын үр дүн, тархаалтыг Хэлтсийн дарга П.Тунгалаг , ХАА-н салбар хариуцсан мэргэжилтэн Л.Цогтсайхан нар танилцууллаа. Статистикийн тухай хууль, түүвэр судалгааны заавар журмыг үндэслэн аймаг, сумдад хагас жилийн мал тооллогын ажлыг зохион байгуулж явуулсан бөгөөд хагас жилийн түүвэр судалгаанд нийт 93 хэсгийн 186 тоологч,  комиссын гишүүд 142 хүн ажилласан байна.Хагас жилийн малын түүвэр судалгаанд 2038 өрх, ААН сонгогдсоноос 1 өрх шилжиж 2037 өрх, ААН  судалгаанд хамрагдсан.

Түүврээр нийт аймгийн хэмжээнд 793.0 мян.толгой, үүнээс 8.3 мянган тэмээ ,  29.8 мянган адуу,  42.8 мянган үхэр,  412.3 мянган хонь,  299.9 мянган ямаа  тоологдсон байна.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 7-р сарын 4-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 966
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6800
  Ямааны ястай мах, кг  5500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1806
  Бензин, А-92 1987
  Дизелийн түлш 2120