Аймгийн аж үйлдвэр үйлчилгээний салбарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 06 сар 22. 09 цаг 19 минут

Увс аймагт анх 1940 онд 15 ажиллагсадтай модон эдлэл, гутал, төмөр эдлэл, тоосго, давс зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоолол нэртэй үйлдвэрийн улсын байгууллага байгуулагдаж тухайн ондоо /2005 оны зэрэгцүүлэх үнэд шилжүүлснээр/ 83.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, эдийн засгийн оргил үе болох 1990 онд Хүнсний үйлдвэр, модны үйлдвэр, гурилын үйлдвэр, нүүрсний уурхай, хэвлэх үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ахуйн үйлчилгээний газар зэрэг 2301 ажиллагсадтай 8 улсын үйлдвэрийн газар, 51 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2005 оны зэрэгцүүлэх үнээр 16.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан байна.

2017 онд оны үнээр 13.6 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 14.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 12.4 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 18.7 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 7-р сарын 4-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 966
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6800
  Ямааны ястай мах, кг  5500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1806
  Бензин, А-92 1987
  Дизелийн түлш 2120