Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 4 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 10. 16 цаг 20 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 4 сарын танилцуулгын ТОЙМоос

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 4 сард 609 эх амаржиж, 614 хүүхэд төрж, мөн нас баралт 138 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2 (0.4%) – оор буурч, төрсөн хүүхэд 5 (0.8%)-ээр,  нас баралт 11 (8.7%)-аар өмнөх оны мөн үеэс тус тус өсчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 7.5, нас баралт 1.7, цэвэр өсөлт  5.8 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох нас баралт 0.1, цэвэр өсөлт 0.2 пунктээр буурч, төрөлт өмнөх оны түвшинд байна.Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 852 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 151 (15 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 449 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.7 хувийг эзэлж байна.Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний 4 сард 4878.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.7 (0.1%) сая төгрөгөөр буурч, сангийн зарлага 15019.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.1 (8.1 %) сая төгрөгөөр өсчээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 112.1 сая төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн  даатгалын сангийн зарлага  1292.4 (10.9%) сая төгрөгөөр өссөн  нь гол нөлөө үзүүлжээ. Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 4 сард 34.7 мянган хүнд 8753.3 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 5056.4 (2.3дахин) сая төгрөгөөр өсч, орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 6871 (24.7%) хүнээр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 4 сард 1.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс  20 (1.2%) хүнээр буурч,  олгосон тэтгэвэр 81.3 (8.7%) сая төгрөгөөр өссөн байна.Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 4 сард 11 гарсан ба өмнөх оны мөн үеэс 4 гаралтаар их байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 гарсан ба өнгөрсөн оны мөн үеээс 1 хүүхдээр өссөн байна. 1000 амьд төрөлтөнд 24.4 нь  5 хүртэлх насны эндэгдэл ноогдож байна. Амбулаториор 134.7 мянган хүнд үзлэг хийгдэж, 7.9 мянган хүн хэвтэн эмчлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс амбулаториор үйлчлүүлсэн хүн 1.3 мянган хүнээр буурч, хэвтэн эмчлүүлэгчид 0.1 мянган хүнээр өссөн байна.2018 оны 4 дүгээр сард  хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлийн тохиолдол  2, шар усны үерийн тохиолдол  8, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 3, обьектын гал түймрийн тохиолдол  9 гарсан байна.Энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 120 болж өнгөрсөн оны мөн үеэс 10 (9.1 %) хүнээр, бол өмнөх 4 жилийн  дунджаас 15 (13.7 %) гэмт хэргээр тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас 47 хүн гэмтэж, 112  иргэн хохирсон байна.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 95 хүнд холбогдох 83 хэргийг хянан шийдвэрлэжээ. Ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 18.9 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 55.8 хувь нь бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах зүйл ангиар шийтгүүлсэн байна

Монгол банкны эх үүсвэрээр 27.4 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 177.0 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 157.4 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 112.5 хувийг эргүүлэн татсан байна.Арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгж нийт 26.0 мянган зээлдэгчдэд 55.2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд төрлөөр нь авч үзвэл лизингийн зээл 1.2 хувь, хадгаламж барьцаалсан зээл 18.8 хувь, малчны зээл 9.1 хувь, бизнесийн зээл 16.6 хувь, орон сууц, хашаа байшингийн зээл 2.5 хувь, цалингийн зээл 27.5 хувь, тэтгэврийн зээл 18.6 хувийг тус тус эзэлж байна. Нийт олгосон зээлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зээлдэгчдийн тоо 1.5 хувиар, зээлийн хэмжээ 19.9 хувиар тус тус өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 12.77, төгрөгийн зээлийн дундаж хүү 18.42 хувьтай байгаа бол 1 ам.доллартай харьцах ханш 2402.86 төгрөг байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 4 сард аймгийн төсөвт 8.4 тэрбум төгрөг оруулахаас 8.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.9 хувьтай, 75.6 (0.9%) сая төгрөгөөр биелүүллээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 3.0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 3.3 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 110.0 хувиар биелүүлж, 303.4(10.0%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 20.8 сая төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.2 хувиар, өмнөх 3 жилийн дунджаас 11.3 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2018 оны эхний 4 сард 219.7 сая төгрөгийн өртэй, 70.3 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 517.8(70.2%) сая төгрөгөөр, авлага 21.3(23.7%) сая төгрөгөөр тус тус буурсан байна.Төсөвт байгууллагын өглөг өмнөх 3 жилийн дунджаас 68.8 хувиар буурсан байна.

Энэ оны 4 сарын байдлаар импорт 8700.2 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1920.3 (28.3 %) мянган америк доллараар өссөн байна.

Энэ оны 4-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 9.2 хувь, оны эхнээс 3.8 хувь, өмнөх сараас 0.2 хувь өссөн байна. 

Оны эхний эхийн 68.8 хувь буюу 921.5 мянган эх мал төллөж, гарсан төлийн 91.0 хувь буюу 838.5 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 1.9, бойжилтын хувь 7.6 пунктээр бага , төлийн хорогдол 6.8 дахин буюу 71.1  мянган толгойгоор өссөн байна.Оны эхний малын 2.4 хувь буюу 74.4  мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 7.1 дахин буюу 63.9 мянган толгойгоор өссөн байна.    

Аж үйлдвэрийн чиглэлээр 112 аж ахуйн нэгж мэдээнд хамрагдаж оны  эхний 4 сард оны үнээр 5.1 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 41.9 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 45.5 хувиар өссөн байна

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА" дэд цэснээс үзнэ үү

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 5-р сарын 23-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1000
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6500
  Ямааны ястай мах, кг  4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1760
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2060