“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БИЗНЕС ФОРУМ- 2018 зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 09. 12 цаг 50 минут

Увс аймгийн ЗДТГ-аас төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бизнес форумыг зохион байгуулж байна.
ФОРУМД:
• Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар
• Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Этис хөтөлбөр
• Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”
• Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл
• Зээлийн батлан даалтын сан
• Азийн хөгжлийн банкны “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл болон АЗДТГ, ХХҮГ, ХХААГ, БОАЖГ, Улаангом политехник коллеж, үйлдвэрлэл эрхлэгчид, сумдын Засаг даргын орлогч нийт 170 гаруй хүн оролцож байна.
ФОРУМЫН ҮР ДҮНД
1. Хувийн хэвшлийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах, талаар мэдээлэл мэдлэгтэй болно.
2. Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.
3. Аймгийн үйлдвэрлэлийн тэргүүлэх салбаруулын хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөвлөмж гарч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого тодорхойлогдоно.

"ХАМТДАА ХӨГЖЬЕ" БИЗНЕС ФОРУМ- 2018 оролцогчдод зориулан аймгийн Статистикийн хэлтсээс статистик үзүүлэлтүүдээр брошюр бэлтгэн тархаав. Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчилж, танилцуулж мэдээллээр хангаж ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 5-р сарын 23-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1000
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6500
  Ямааны ястай мах, кг  4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1760
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2060