Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 3 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа..

Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 19 цаг 04 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 3 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 3 сард 452 эх амаржиж, 456 хүүхэд төрж, мөн нас баралт 99 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2 (0.4%)-оор, төрсөн хүүхэд 8(1.8%)-аар,  нас баралт 5(5.3 %)-аар өмнөх оны мөн үеэстус тус өсчээ.1000 хүнд ноогдох төрөлт 3.6, нас баралт 0.7, цэвэр өсөлт 2.9 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.1 пунктээр өсчээ.Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 804 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 328 (2.9 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 404 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 50.2 хувийг эзэлж байна.  Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний 3 сард 2886.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 379.9 (11.6%) сая төгрөгөөр, сангийн зарлага 10294.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 425.3 (4.0 %) сая төгрөгөөр тус тус буурлаа.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 425.3 сая төгрөгөөр буурахад ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага  195.0 (71.5%) сая төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ. 2018 онд хэрэгжиж эхэлсэн цалинтай ээж хөтөлбөрт 2820 хүн хамрагдаж 555.1 сая, өрх толгойлсон эцэг эх хөтөлбөрт 161 хүн хамрагдаж 38.6 сая төгрөгийг олгосон байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 3 сард 10 гарсан ба өмнөх оны мөн үеэс 5 гаралтаар их байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөнд 24.1 тав хүртэлх насны эндэгдэл ноогдож байна.

Аймгийн хөгжимт драмын театр нийт 8.8 мянган хүнд 55 тоглолтоор үйлчилж ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс тоглолтын тоо 5.2 хувиар, үзэгчид 27.0 хувиар буурсан байна.Орон нутгийг судлах музей 5.0 мянган хүнд үйлчилж 290.5 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна.Төв номын сан 2.3 мянган байнгын уншигч, 16.9 мянган ирэгсдэд 20.9 мянган номоор үйлчилсэн байна.

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол 3 гарсан  байна. Өнгөрсөн оны мөн үеэс тоос 0.013  мг/м3, нүүрстөрөгчийн дутуу исэл0.37мг/м3 - аар тус тус их байлаа.

2018 оны 3 дугаар сард  химийн хорт болон аюулт бодис алдагдсан тохиодол 2, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 2, обьектын гал түймэр 5 гарсан байна.

Дээрх  гамшиг осол, гал түймрийн улмаас 3 хүүхдийн амь нас эрсдэж,иргэдийн хувийн өмчинд 107.9 сая төгрөгийн хохирол учирч, гамшиг осол, гал түймрийн аюулаас 250.0 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалж, 1 иргэний аюулгүй байдлыг хамгаалж ажилласан байна.

Энэ оны эхний 3 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 92 болж өнгөрсөн оны мөн үеэс 3 (3.4 %) хүнээр, болөмнөх 4 жилийн  дунджаас 7(8.6 %) гэмт хэргээр тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 35 хүн гэмтэж, 79 иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 7.9 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 117.3 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 120.2 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 102.5 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 3 сард аймгийн төсөвт 6.54 тэрбум төгрөг оруулахаас 6.59 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.7 хувьтай, 46.9 (0.7%) сая төгрөгөөр биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 15.7 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар, өмнөх 3 жилийн дунджаас 14.7 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2018 оны эхний 3 сард 153.7 сая төгрөгийн өртэй, 16.8 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 424.6(73.4%) сая төгрөгөөр, авлага 74.6(81.4%) сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ оны 3 сарын байдлаар импорт 6506.4 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 553.6 (9.3 %) мянган америк доллараар өссөн байна.

Энэ оны 3-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх сараас 1.4 хувь өссөн байна.    

Оны эхний эхийн 32.4 хувь буюу 433.6 мянган эх мал төллөж, гарсан төлийн 90.0 хувь буюу 390.3 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 0.8, бойжилтын хувь 9.3 пунктээр бага , төлийн хорогдол 14 дахин буюу 40.4  мянган толгойгоор өссөн байна.  Нийт 43.5 мянган төл хорогдсоны  44.1 хувийг хурга, 54.8 хувийг ишигний хорогдол эзэлж байна.  Оны эхний малын 1.6 хувь буюу 51.5  мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 6.3 дахин буюу 43.3 мянган толгойгоор өссөн байна.    

Аж үйлдвэрийн чиглэлээр 95 аж ахуйн нэгж мэдээнд хамрагдаж оны  эхний 3 сард оны үнээр 4.0 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 34.4 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 41.1 хувиар өссөн байна.

2018 оны эхний 3 сарын байдлаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд 17.3 мянган зорчигч тээвэрлэж 13835.5 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 10.4 хувиар буурч зорчигч эргэлт нь 11.0 хувиар өссөн байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр  2018 оны 1-р улиралд нийт 19045 иргэн үйлчлүүлснээс 6391 (33.6%)иргэн нийгмийн даатгалын хэлтсээр, 5550 (29.1%)  иргэн Төрийн банкаар, 347 (1.8 %) иргэн  өмгөөлөл, хууль зүйн туслалцааны төвд хандаж  үйлчилгээ авсан байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд 860 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирсний 786 буюу 91.4%-ийг шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 74 санал, хүсэлт, өргөдөл, гомдол,7 өргөдлийг холбогдох сум, агентлагт шилжүүлж, “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д аймгийн иргэдээс ирүүлсэн 2 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна.

Нийт өргөдлийн зонхилох хувийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмж, газар эзэмших, ашиглах, өмчлөх, нийгмийн даатгал, иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, ажлын байр, мөнгөн болон эд материалын тусламж хүссэн өргөдлүүд эзэлж байна

Дэлгэрэнгүйг энэ сайтын "Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд " цэсний "сар улирал жилийн танилцуулга эмхтгэл" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 4-р сарын 18-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6250
  Ямааны ястай мах, кг  5000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1773
  Бензин, А-92 1953
  Дизелийн түлш 2160