Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсантай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэв

Нийтэлсэн: 2018 он 02 сар 13. 12 цаг 49 минут

Малчдын тэтгэвэрт гарах насыг урагшлуулсантай холбогдуулан "Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар" гарсан. Үүнд малчин-даатгуулагчийн малчнаар ажиллаж байсан хугацааг тооцохдоо мал тооллогын жил бүрийн бүртгэл "А" данснаас архивын лавлагаа авч олгож байгаа.
- 1990-2013 он хүртэл мал тооллогын дүнг сумаас "А" дансны нэгтгэлээр гаргаж сумын дүнгээр мал тооллогын дүнг Аймгийн Статистикийн хэлтэст тушаадаг байсан бөгөөд "А" дансны нэгтгэл / өрх бүрийн гар картнаас малчдын нэрсээр гаргаж нэгтгэсэн нэгтгэл/ сумандаа үлддэг.
-2013-2016 онуудад мал тооллогын цахим программтай болж малчин өрхийн нэрээр мал тооллогын дүн нэгтгэгдэн ирж, онлайн баазад орох болсон. Ингэснээр банкны зээл авч буй иргэдийн малын тоог сангаас харах боломжтой болж  иргэдийн зээл авах үйлчилгээ  хурдан шуурхай болсон.
-2017 оны жилийн эцсийн мал тооллогоор малчдын мэдээллийн сантай болж малчин өрхөөр гардаг байсан мал тооллогын дүн малчдын нэрсээр гарах болсон.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330