Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 1 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 11 цаг 37 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 1 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хэмжээнд оны эхний 1 сард 152 эх амаржиж, 153 хүүхэд төрж, 35 хүн нас барж , өмнөх оны мөн үеэс амаржсан эх 19 өөр, төрсөн хүүхэд 19, нас баралт 9-өөр нэмэгджээ

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 574 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 609 хүнээр буурсан ба ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 44.9 хувь эмэгтэйчүүд байна. 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 0.7 % нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого   866.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 42.2 сая төгрөгөөр буурч, сангийн зарлага 3256.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 146.5 сая төгрөгөөр өслөө.

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогын төлөвлөгөөг  Наранбулаг 76.5, Тэс 73.0, Өлгий 69.6, Зүүнхангай 69.5, Тариалан 57.2, Бөхмөрөн 50.9, Өмнөговь 39.0, Сагил 33.5, Хяргас 29.4, Цагаанхайрхан 24.5, Завхан 22.0, Давст 8.7, Баруунтуруун 8.4, Улаангом сумдад 5,1-76.5 хувиар тасарч, Малчин, Өндөрхангай, Түргэн, Ховд сумууд төлөвлөгөөгөө 0.6 –  11.8 хувиар давуулан биелүүлсэн байна.

Нийгмийн даатгалын сан 619.9 сая төгрөгийн авлагатай байгаа нь өмнөх оны мөн үеэс 208.5 сая төгрөгөөр өссөн байна. Нийт авлагын 19.6 хувь нь төсөвт байгууллагын өглөг байна.

Нийгмийн халамжийн сангаас 14.2 мянган хүнд 864.3 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 202.2 сая төгрөгөөр өссөн байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл 3 гарсан нь Өлгийд -1, Улаангомд-2 тохиолдол гарсан байна.

Осол гэмтлийн улмаас 1 хүн нас барж, хорт хавдрын өвчнөөр 16 хүн нас барсан байна.

Халдварт өвчнөөр 109 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 65 хүнээр нэмэгджээ.

Хүн амд зонхилон тохиолдох халдварт өвчнийг авч үзвэл салхинцэцэг өвчин нийт халдварт өвчний 56.9, БЗХӨ 34.9, сүрьеэ 3.7, цусан суулга 2.8, гепатит 1.8 хувийг эзэлж байна.

10000 хүн тутмаас 13 нь халдварт өвчнөөр өвчилж байгаа бөгөөд энэ нв Баруунтуруун, Давст, Цагаанхайрхан, Наранбулаг, Улаангом сумдад  аймгийн дунджаас өндөр, бусад сумдад аймгийн дунджаас бага байна.

2018 оны 1 дүгээр сард  мал амьтны халдварт өвчний гаралтын тохиолдол 1, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 6, обьектын гал түймэр 7 гарсан байна.Эдгээр гамшиг осол, гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 92.8 сая төгрөгийн хохирол учирч, гамшиг осол, гал түймрийн аюулаас 19.0 сая төгрөгийн өмч хөрөнгө, 36 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Гэмт хэргийн тоо 29 болж өнгөрсөн оны мөн үеэс 14 хүнээр,  буурсан байна. Гэмт хэргийн улмаас 2 хүн нас барж, 13 хүн гэмтэж, 27 иргэн хохирсон байна. Гэмт хэргийн өнгөөр авч үзвэл өнгөрсөн оны мөн үеэс хүний амь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 7.7 үүнээс бусдын бие мах бодид гэмтэл учруулах гэмт хэрэг 10.1, мал хулгайлах 32.5, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1.5 хувиар тус тус өссөн бол танхайрах гэмт хэрэг 40.0, залилан 20, иргэдийн өмчийн хулгай 1.6, тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргүүд 72.7 хувиар тус тус буурсан байна.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 31 хүнд холбогдох 26 хэргийг хянан шийдвэрлэжээ. Ял шийтгүүлэгчдийн 10.3 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 58.6 нь бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах зүйл ангиар шийтгүүлсэн байна

Зээлийн өрийн үлдэгдэл 173.1 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 5.2 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 4.0   тэрбум төгрөгөөр өссөн бол хугацаа хэтэрсэн зээл 1.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 91.1 тэрбум төгрөг болсон байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 23.1 % иар  өссөн байна. Сүүлийн 4 жилийн дунджаас иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 30.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор аймгийн төсөвт 2.0 тэрбум төгрөг оруулахаас 1.9 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний  91.8 сая төгрөгөөр тасарлаа.

Харин аймаг өөрөө 726.0 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 748.2 сая төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 103.1 хувиар буюу  22.2 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 3.5 сая төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны  мөн үеэс 3.2 хувиар өссөн байна.

Энэ оны 1 сарын байдлаар импорт 2093.6 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувиар буурсан байна. Энэ сард бараа бүтээгдэхүүн экспортлоогүй байна.

Оны эхний малын 0.3 хувь буюу 8.1  мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 2.2 дахин буюу 4.5 мянган толгойгоор өссөн байна.      Нийт хорогдлын 57.6 хувийг ямаа,  33.6 хувийг хонь, 5.5 хувийг үхэр, 3.3 хувийг адуу, 0.1 хувийг тэмээний хорогдол эзэлж байна.

Аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд оны  эхний 1 сард оны үнээр 1.4 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 40.9 % ,  бүтээгдэхүүний борлуулалт 35.5% иар өссөн байна.

Нийт үйлдвэрлэлтийн 55.2 хувийг дулаан түгээлт усан хангамж, 33.7 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 11.1 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" ЦЭСНИЙ "САР УЛИРЛЫН ТАНИЛЦУУЛГА, ЭМХТГЭЛ" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330