Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 8 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 11. 16 цаг 26 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 8 сарын танилцуулгын тоймоос...

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард 1403 эх амаржиж, 1410 хүүхэд төрж, мөн нас баралт 286 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 31 (2.3%) - ээр, төрсөн хүүхэд 32 (2.3%)-аар нэмэгдэж,  нас баралт 29 (9.2 %)-аар өмнөх оны мөн үеэс буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 17.4, нас баралт 3.5, цэвэр өсөлт  13.9 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.3, нас баралт 0.5 пунктээр буурч,  цэвэр өсөлт 0.3 пунктээр өсчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 904 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар буюу 190 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 457 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 50.6 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогын төлөвлөгөө Бөхмөрөн суманд 4.9, Улаангом суманд 1.4, Зүүнхангай суманд 0.8 хувиар тасарч, бусад  сумдад  0.2 – 12.8 хувиар давуулан биелүүлсэн байна.

Энэ оны 8 дугаар сард 192 хүүхэд мэндэлж, өмнөх сараас төрөлтийн тоо 26 (11.9%) - аар буурсан байна.Энэ оны эхний 8 сард осол гэмтлийн улмаас 28 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 704 болсон нь өмнөх оны мөн үеэс өвчлөгчдийн тоо 167 (31.1%) - аар өсч,  нас баралтын тоо 4 (12.5%) - аар буурсан байна. 

10000 хүн тутмаас 52.7 нь халдварт өвчнөөр өвчилж байгаа бөгөөд Малчин 290.3, Улаангом 74.9, Цагаанхайрхан 69.9, Түргэн 61.3, Хяргас 55.7 байгаа нь аймгийн дунджаас 3.0 – 237.6 продецимилээр өндөр, бусад сумдад аймгийн дунджаас 9.5 – 46 продецимилээр бага байна.

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол  гараагүй  байна. Өнгөрсөн оны мөн үеэс тоос 0.008  мг/м3   , нүүрстөрөгчийн дутуу исэл 0.3 мг/м3 - аар тус тус илүү байлаа.  

2017 оны 8 дугаар сард гол мөрөн, нуур усанд осолдсон золгүй тохиолдол 1, үерийн аюулт үзэгдлийн тохиолдол 1, газар хөдлөлтийн тохиолдол 1, обьектын гал түймрийн 8 тохиолдол гарч холбогдох байгууллагуудаас шуурхай арга хэмжээ авсан байна.

Энэ оны эхний 8 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 227 болж өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар өссөн бол өмнөх 4 жилийн  дунджаас 11 гэмт хэргээр буюу 5.2 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 112 хүн гэмтэж, 215 иргэн хохирсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 98 хүнд холбогдох 73 хэргийг хянан шийдвэрлэжээ. Ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 40.6 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 21.4 нь бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах зүйл ангиар шийтгүүлсэн байна

Монгол банкны эх үүсвэрээр 28.1 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 362.1 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 346.5 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 95.1 хувийг эргүүлэн татсан байна.

лсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 8 сард аймгийн төсөвт 12.5 тэрбум төгрөг оруулахаас 12.7  тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 101.1 хувьтай, 141.2 сая төгрөгөөр давж биелэгдлээ.  Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 6.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6.6 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 103.4 хувиар биелүүлж  3.4 хувиар буюу 221.0 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 38.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны  мөн үеэс 0.7 хувиар буурч, өмнөх 3 жилийн дунджаас 2.4 хувиар өссөн байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2017 оны эхний 8 сард  799.9 сая төгрөгийн өртэй, 90.6 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 7.0 хувиар буурч, авлага 27.1 хувиар өссөн байна.

Энэ оны 8 сарын байдлаар импорт 13280.0 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 6048.9мян.ам доллараар буюу 31.29 хувиар буурсан байна. Гол нэрээс 49014.7 мян.квт.цаг цахилгаан, 9689.8 тн авто бензин 5976.1тн дизелийн түлш, 644.4 мян.ш тахианы өндөг, 339.6 мян.л жимсний шүүс, 10176 м2 зоргодсон хавтан, 100ш мебель тавилгыг тус тус импортоор оруулсан байна

Энэ оны 8-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 4.7% , оны эхнээс 5.2% , өмнөх сараас 2.2 хувиар тус тус өссөн  байна.    

9235.1 га-д үр тариа, үүнээс 8786.8 га-д улаан буудай, 142.3 га-д арвай, 306 га-д овьёос,  273.6 га-д төмс, 274.5 га-д хүнсний ногоо, 1891.8 га-д тэжээлийн ургамал, 100 га-д тосны ургамал нийт 11.8 мянган га-д тариалалт хийсэн байна.

Ургац хураалт эхлэлтийн байдалтай байна. 216.3 тн үр тариа, 285.5 тн төмс, 371.6 тэ хүнсний ногоо хураасан байна. Өнгөрсөн онй мөн үетэй харьцуулахад хураан авсан үр тариа 146.3 тн, төмс 176.6 тн, хүнсний ногоо 141.5 тн-оор өссөн байна. 20515 тн байгалийн хадлан бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3591 тн-оор их байна.       

Аж үйлдвэрийн чиглэлээр 94 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж тайлант оны эхний 8 сард оны үнээр 5.3 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 9.3 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 10.9 хувиар өссөн байна.

 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3.4 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.8 хувиар буюу 460.6 сая төгрөгөөр өссөн байна.Үүний дотор боловсруулах үйлдвэрлэл 20.0 , дулаан, усан хангамж түгээлт 15.5, нүүрс олборлолт 1.2 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ЭМХТГЭЛ" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 11 сарын 1 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1233
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2500

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ