Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 7 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 14. 12 цаг 42 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 7 сарын танилцуулгын тойм:

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 7 сард 1214 эх амаржиж, 1218 хүүхэд төрж, мөн нас баралт 256 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 30 (2.5%) - ээр, төрсөн хүүхэд 27 (2.2%)-аар нэмэгдэж,  нас баралт 29 (10.2 %)-аар өмнөх оны мөн үеэс буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 15.1, нас баралт 3.2, цэвэр өсөлт 11.9 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.2, нас баралт 0.5 хувиар буурч,  цэвэр өсөлт 0.3 пунктээр тус тус өсчээ.Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 940 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.0 хувиар буюу 265 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 439 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 46.7 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний 7 сард 8.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 136.4 (1.6%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 24.4 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 550.3 (2.2%) сая төгрөгөөр өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 136.4 сая төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 91.7 (4.0%), ҮОМШӨ - ын даатгалын сангийн орлого 5.9 (1.3%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв

Энэ оны 7 дугаар сард 218 хүүхэд мэндэлж, өмнөх сараас төрөлтийн тоо 30 (15.6%) - аар өссөн байна.Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 7 сард 20 болж, өмнөх оны мөн үеэс 16 (44.5%) - аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 25 болж, өмнөх оны мөн үеэс 15 (37.5%) - аар буурсан байна.2017 оны 7 дугаар сард гол мөрөн, нуур усанд осолдсон золгүй тохиолдол 1,  хүчтэй салхи шуурганы аюулт үзэгдэл 1, аврах ажиллагааны дуудлага 1, обьектын гал түймэр 13, мал амьтаны гоц халдварт өвчний тохиолдол 1, ой хээрийн түймэр 1 гарч   шуурхай арга хэмжээ авсан байна.

Энэ оны эхний 7 сардбүртгэгдсэн гэмт хэргийн тоо 188 болж өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар өссөн бол өмнөх 4 жилийн  дунджаас 4 гэмт хэргээр буюу 2.1 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 96 хүн гэмтэж,184 иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 26.3 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 303.7 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 345.4 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 113.7 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 7 сард аймгийн төсөвт 11.2 тэрбум төгрөг оруулахаас 11.5  тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.4 хувьтай, 263.8 сая төгрөгөөр давж биелэгдлээ.  Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 5.5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5.8 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 104.8 хувиар биелүүлж  4.8 хувиар буюу 266.0 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 39.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх 3 жилийн дунджаас 15.5 хувиар тус тус өссөн байна.

Энэ оны 7 сарын байдлаар импорт 11738.8 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3777.9 мян.ам доллараар буюу 24.3 хувиар буурсан байна.

Энэ оны 7-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 1.4 , оны эхнээс 2.9 , өмнөх сараас 0.1 хувиар тус тус өссөн  байна.    

Малын үнэ:  2017 оны 7 дугаар  сард  буурны 1450.0, атны үнэ 790.0, ингэний үнэ 900.0, бүх насны адууны үнэ 70.0 – 1150.0, бүх насны үхрийн үнэ 100.0 – 1150.0, бүх насны хонины үнэ 30.0 -130.0, бүх насны ямааны үнэ 20.0 – 95.0 мянган төгрөгний дундаж үнэтэй байна.   

Аж үйлдвэрийн чиглэлээр 92 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж тайлант оны эхний 7 сард оны үнээр 4.9 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 21.4 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 14.7 хувиар өссөн байна. Нийт борлуулалтын 3.0 хувь буюу 158.6 сая төгрөгийн өлөн гэдэс боловсруулж гадаадад экспортолсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "Сар,улирал,жилийн танилцуулга" дэд цэснээс үзнэ үү

 


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 11 сарын 1 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1233
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2500

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ