Ажил эрхлэлтийн байдал танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 23. 18 цаг 58 минут

Монгол улсын Засгийн газраас ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна: - Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг нь тогтворжуулах - МСҮТөвүүдийг бэхжүүлж, элсэгчдийн тоог нь өсгөх - Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байр шинээр бий болгох

ЖДҮ эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хувиараа бизнес эрхлэхийг дэмжих - Төсвийн болон төслийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байр шинээр бий болгох

Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд нь хүн амын насны бүтэц, боловсролын байдлаас шууд хамаардаг бөгөөд хүн амын амьжиргааны түвшин, төрөлт, гэрлэлт, шилжих хөдөлгөөн зэрэг хүн ам зүйн үзүүлэлтүүдэд тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Баруун бүс нь 2016 оны байдлаар улсын нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын 14.2 хувийг эзэлж байгаа бол манай аймгийн хувьд бүсдээ 20.3 хувийг эзэлж байна. 2015 онд 21.0 хувьтай байсан бол энэ онд 0.7 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

        2016 онд Увс аймаг нийт ажиллах хүчнийхээ 85.8 хувийг ашиглаж ирсэн нь өмнөх оноос 5.7 пунктээр бага байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн насны хүн амын тоо 1.0 хувиар буурсан байна.  

            Хөдөлмөрийн насны хүн амын 63.9 хувь буюу 31.4 мянга нь ажиллагчид, 10.6 хувь буюу 5.2 мянга нь хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн ам, 11.0 хувь буюу 5.4 мянга нь хөдөлмөрийн насны суралцагчид, 25.7 хувь буюу 12.6 мянга нь хөдөлмөрийн насны эдийн засгийн идэвхгүй хүн ам байна.

           Ажилгүй иргэдийн 19.0 хувь буюу 981 нь хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд эзэлж байна.

          2016 онд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурсан боловч түүвэр судалгааны дүнгээр нийт ажилгүйчүүдийн тоо өсч, үүнийгээ дагаад ажилгүйдлийн түвшин өмнөх оноос мөн өссөн байна. 2016 оны 1 дүгээр улиралд тус аймгийн ажилгүйдлийн түвшин 10.3 хувьтай байснаа, 2-р улиралд 22.9 хувь болж өссөн байна. 3, 4 дүгээр улирлуудад 12.7, 11.7 болж буцаад буурсан байна. 2 дугаар улиралд судалгаанд сонгогдсон сумдаас сумын төвийн өрхүүдэд ажилгүй хүмүүс нилээд бүртгэгдсэн байна.

         Ер нь сумын төвд ажилгүйдэл их байгаа нь судалгааны явцад харагдаж байдаг бөгөөд ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг хот, хөдөөгөөр гарч байгаа. Хөдөөд гэсэн үзүүлэлтийн дүнгээр сумдын үзүүлэлтүүдийг нийтэд нь гаргаад байгаа учир хөдөөд гэсэг үзүүлэлтийг сумын төв, хөдөөд гэж ялгаж тооцох нь чухал болж байна.   

        Ажилгүйчүүдийн дотор техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу бидний хэлж заншсанаар ТМС, коллеж төгсч мэргэжил эзэмшсэн хүмүүсийн эзлэх хувь нилээд нэмэгдсэн нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх өсөлтийг ажлын байрны өсөлт хангаж чадахгүй байгаа нь харагдаж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж ямар мэргэжил, хаана илүүдэж байгааг судалж хэрэгцээтэй мэргэжил бэлтгэх чиглэлээр сургалтын бодлого боловсруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГУУД дэд цэснээс үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 11 сарын 1 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1233
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2500

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ