Мал тооллогын аймгийн комисс дахин хуралдаж ажлынхаа үр дүнг хэлэлцлээ

Нийтэлсэн: 2017 он 06 сар 16. 17 цаг 30 минут

2017 оны хагас жилийн мал тооллогоор 13 сумдад аймгаас хяналтын 5 чиглэл бүхий ажлын хэсэг явж ажилласан. Аймгийн хяналтын тооллогын ажлын хэсгүүд хуралдаж сумдын тооллогын комиссын зохион байгуулалт, тооллогын ажил хэрхэн явагдсан болон тулгарч буй хүндрэл бэрхшээл, тухайн сумаас ирүүлсэн санал хүсэлтийн талаар хэлэлцэж, энэ удаагийн тооллогын ажлыг 2017 оны жилийн эцсийн мал тооллогын ажлын бэлтгэл болгон ажиллахад анхаарч ажиллахаар боллоо. Аймгийн мал тооллогын комиссын дарга болон гишүүд техник, технологийн дэвшилтэт талыг ашиглан дрон нисгэх, сумдыг технихжүүлэх ажил болон малчин өрхүүдээр малын орлого зарлагын хөдөлгөөнийг сар бүр хөтлөж хэвших дэвтэр гаргах зэрэг тооллогын ажлыг чанаржуулах ажил дээр дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, дэмжиж байгаа саналаа ч илэрхийллээ.  Манай Монгол улс ХАА-н салбар дээр тулгуурладаг энэ том салбарын бодлогын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт бол мал тооллогын ажлыг чанартай зохион байгуулах, түүний үр дүн юм .Аймгийн мал тооллогын комиссын дарга мал тооллогод ажилласан бүхий л хүмүүст  талархал илэрхийлээд ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 07 сарын 19 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1100
Хонины мах, 1 кг

5500

Үхрийн мах, 1 кг 5500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг 2400
Цагаан будаа, 1 кг 2400
Шингэн сүү, 1 л 800
Дизелийн түлш, 1л

1890

Бензин А 80, 1л 1650
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ