Багийн засаг дарга нар, сумын статистик хариуцсан ажилтны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 10. 14 цаг 51 минут

Багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтны чадавхийг бэхжүүлэх сургалт Улаангом хотноо зохион байгуулагдаж 112 хүн оролцож байна. Сургалтыг ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж даргаар ахлуулсан баг аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Тамгын газрын дарга С.Батжаргал нар оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн ажил үйлсээрээ манлайлан ажилласан багийн засаг дарга нар, сумын статистик хариуцсан ажилтнуудыг ҮСХ-ны болон аймгийн шагналуудаар шагналаа.

Сургалтаар Статистикийн салбарын хууль эрх зүйн, орчин,Статистикийн мэдээг гаргахад багийн дарга нарын үүргийн талаар, ХАӨМС,Мал тооллогын мэдээллийн сангийн зорилго хэрэглээ, Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудлууд, Өрхөд суурилсан мэдээллийн чанар, анхаарах асуудлын талаар,Дэлхийн болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүд түүнд статистикийн байгууллагын оролцоо, Байгууллагын соёл албан хаагчийн ёс зүйн талаар мэдээллийг өглөө.

 

Сургалтын дараа шууд орон нутгийн Статистикчид аймгийн Засаг даргын нэрэмжит спортын 3 төрлийн тэмцээнд идэвхитэй оролцож байна. Тэмцээнийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж тамирчдад амжилт хүслээ.

 


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2018 оны 01 сарын 10 ны байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1200
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4800

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2300

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 2000
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760