Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 4 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 09. 23 цаг 01 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 4 сарын танилцуулгын тоймоос

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 4 сард  611 эх амаржиж, 609 хүүхэд төрж, мөн нас баралт 127 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 61 (9.1%)-ээр, төрсөн хүүхэд 68 (10.0%)-аар, нас баралт 33 (20.6 %)-аар өмнөх оны мөн үеэс буурчээ.  1000 хүнд ноогдох төрөлт 5.5, нас баралт 1.2, цэвэр өсөлт 4.4 болов

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1003 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7 хувиар буюу 201 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 555 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 55.3 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 4 сард 4882.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 244.6 (5.3%) сая төгрөг, зарлага 13898.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1602.8 (13.0%) сая төгрөгөөр өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 244.6 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэмжийн даатгалын сангийн орлого 138.6 (44.7%), ажилгүйдлын даатгалын сангийн орлого 230.3 (328.5%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Энэ оны 4 дүгээр сард 163 хүүхэд мэндэлж, өмнөх сараас төрөлтийн тоо 8 (4.7%)-аар буурсан байна.

Хүн амд зонхилон тохиолдох халдварт өвчнийг хувиар авч үзвэл 2017 оны эхний 4 сард БЗХӨ нийт халвадрт өвчний 39.8, салхинцэцэг өвчин 36.8, сүрьеэ 6.0, цусан суулга 3.0, гепатит 1.5, бусад өвчнүүд 12.9 хувийг эзэлж байна

Энэ оны  4 - р сард агаарын температур дунджаар Давст, Завхан, Наранбулаг, Сагил, Ховд сумдад нэмэх 7-оос илүү дулаарч бусад сумдад нэмэх 7 градус хүртэл дулаарсан байна.  Хөрсний гадаргын дундаж температур Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Хяргас, Улаангом сумдад нэмэх 7.3 хүртэл дулаарч бусад сумдад нэмэх 7.3 –аас илүү дулаан байсан байна.

2017 оны 4 дүгээр сард шар усны 1 дуудлага, аврах ажлын дуудлага 28, цасан болон шороон шуурганы мэдээ 17 удаагийн дуудлага, газар хөдлөлтийн мэдээ 1, обьектын гал түймэр 12, нийт 59 удаагийн мэдээ, мэдээлэл хүлээн авч, шуурхай арга хэмжээ авсан байна.

Энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 110 болж өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувир, өмнөх 4 жилийн  дунджаас 9 гэмт хэргээр буюу 8.6 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 55 хүн гэмтэж, 110 иргэн хохирсон байна.

Аймгийн хэмжээнд нийт 3231 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 29.3 хувиар өссөн байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар 77 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулан 221 хүн саатуулагджээ.

Монгол банкны эх үүсвэрээр 9.5 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 153.7 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 149.1 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 97.0 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 4 сард аймгийн төсөвт 5.0 тэрбум төгрөг оруулахаас 5.1 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 101.8 хувьтай, 91.3 сая төгрөгөөр давж биелэгдлээ. 

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 19.8 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар, өмнөх 3 жилийн дунджаас 21.1 хувиар өссөн байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2017 оны эхний 4 сард  737.5 сая төгрөгийн өртэй, 91.5 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 36.6 хувиар буурч, авлага 16.7 хувиар өссөн байна.

Энэ оны 4-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 1.4 , оны эхнээс 4.5, өмнөх сараас 1.7 хувиар өссөн байна.    

Малын үнэ:  Зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 4 дүгээр  сард ботгоноос бусад насны тэмээний үнэ 750.0-1075.0,   унаганаас бусад насны адууны үнэ 513.1 – 1025.0, тугалнаас бусад насны үхрийн үнэ 541.7 – 875.0,  хурганаас бусад насны хонины үнэ 50.8 – 125.0,  ишигнээс бусад бүх насны ямааны үнэ 36.9 – 73.5 мянган төгрөгний дундаж үнэтэй байна.   

Аж үйлдвэрийн чиглэлээр 89 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж тайлант оны эхний 4 сард оны үнээр 3.6 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 3.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 5.9 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 10.0 хувиар өссөн байна. Нийт борлуулалтын 3.3 хувь буюу 127.8 сая төгрөгийн өлөн гэдэс боловсруулж гадаад экспортолсон байна.

 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2.4 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 325.3 сая төгрөгөөр өссөн байна.Үүний дотор боловсруулах үйлдвэрлэл 73.7 хувиар, дулаан, усан хангамж түгээлт 8.9 хувиар өсч, нүүрс олборлолт 14.9 хувиар буурсан байна..


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 11 сарын 1 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1233
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2500

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ