Увс аймгийн Хүн амын төлөв байдал-2016 танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2017 он 04 сар 28. 13 цаг 03 минут

2016 оны жилийн эцсийн хүн амын бүртгэлээр манай аймгийн хүн ам 81.4 мянга, үүнээс 40.9 мянга буюу 50.3 хувийг эрэгтэйчүүд, 40.4 мянга буюу 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж хүйсийн харьцаа 101.2 хувьтай байгаа нь 100 эмэгтэйд 101 эрэгтэй ногдож байна. Хүн амын тоо өмнөх 5 жилийн дунджаас 7.0 хувиар, 2015 оноос 0.9 мянган хүнээр буюу 1.2 хувиар  өссөн байна.

Увс аймгийн хэмжээнд Наранбулаг сум хамгийн их өсөлт 4.0 хувь буюу 160 хүнээр нэмэгдсэн бол Түргэн сум хамгийн өндөр бууралт буюу -0.4 хувь буюу 8 хүнээр буурсан байна. Аймгийн хүн амын жилийн дундаж өсөлтын хувь нь 1.2 байгаа нь 0.9 мянган хүнээр өссөнийг харуулж байна.

Наранбулаг, Давст, Тариалан, Бөхмөрөн, Сагил, Хяргас, Завхан сумдын хүн ам тоо 0.4-2.8 пунктээр аймгийн дунджаас өсч, бусад сумдын хүн амын тоо 0.1-1.2 пунктээр  аймгийн дунджаас доогуур байна. Малчин сумын үн амын өсөлтийн хувь аймгийн дундажтай ижил түвшинд байна.

Улсын хэмжээнд хүн амын төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9, эрэгтэйчүүдийнх 66.0, эмэгтэйчүүдийнх 75.8 байна.


Сэтгэгдэл бичих

   Бичил уурхай эрхлэгчид ээ.

Судалгаандаа  идэвхтэй хамрагдана уу.

 

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 05 сарын 17 ны байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1000
Хонины мах, 1 кг

6500

Үхрийн мах, 1 кг 6000

Ямааны ястай мах ,1 кг

4500
Элсэн чихэр, 1 кг 2400
Цагаан будаа, 1 кг 2433
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1890

Бензин А 80, 1л 1650
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ