Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 3 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 12. 14 цаг 17 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 3 сарын танилцуулгын тойм.

2017 оны эхний 3 сард 450 эхээс 448 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 51–ээр буюу 10.2 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 4 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 төрөлтөөр бага байна.Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1132 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар буюу 27 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 664 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 58.7 хувийг эзэлж байна. Шинэ ажлын байранд орсон иргэдийн 50.0 хувийг зочид буудал, байр, сууц, болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт, 50.0 хувийг боловсруулах үйлдвэрлэл салбарт ажилд орсон байна.

НДС-д шимтгэлээр 3703.3 сая төгрөг оруулахаас 3266.5 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 11.8 хувиар буюу 436.8 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 91.7 сая төгрөгөөр буюу 2.7 хувиар буурсан байна.

Осол гэмтлийн улмаас 8 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 263 болсон нь өмнөх 4 жилийн дунджаас өвчлөгчдийн тоо 17.8 хувиар өсч, осол гэмтлийн нас баралтын тоо 27.2 хувиар буурсан байна.

Энэ оны  3 - р сард агаарын температур дунджаар Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст,  Зүүнговь, Тэс сумдад хасах 14-өөс илүү хүйтэн бусад сумдад хасах 14 градус хүртэл хүйтэрсэн байна.Хөрсний гадаргын дундаж температур Өндөрхангай, Өмнөговь, Завхан, Наранбулаг, Өлгий, Ховд сумдад хасах 3.4 хүртэл хүйтэн бусад сумдад хасах 3.4 –өөс илүү хүйтэн байсан байна. Салхины хамгийн их хурд Наранбулаг, Өмнөговь , Өндөрхангайд 17-19 м/сек  хүрсэн бөгөөд 10 м/сек-ээс их салхитай өдөр Наранбулагт 17, Өмнөговьд 14 өдөр байв.

Түргэнд 14.4,Завханд 13.5,Малчинд 11.3 мм хур тунадас орсон нь бусад сумдаас илүү байна. Хур тунадастай өдөр хамгийн олон нь Улаангомд 10 өдөр байлаа.

Агаарын чанарын мэдээгээр тоосны хүлцэх агууламжаас давсан тохиолдол 3 гарсан  байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 0.003мг/м3    , тоос 0.019   мг/м3   аар  илүү, азотын давхар исэл 0.006 мг/маар бага байлаа.  

Энэ оны 3 дугаар сард шар усны үерийн тохиолдол 2, аврах ажлын тохиолдол 2, малын гоц халдварт өвчний тохиолдол 1, обьектын гал түймрийн тохиолдол 11 гарсан байна.

Энэ оны эхний 3 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 89 болж өнгөрсөн оны мөн үеэс 29.0 өсч, өмнөх 4 жилийн  дунджаас 12 гэмт хэргээр буюу 15.6 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 43 хүн гэмтэж, 90 иргэн хохирсон байна.

Аймгийн хэмжээнд нийт 2301 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 13.8 хувиар өссөн байна.Энэ оны эхний 3 сард 62 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж,торгуулан, 221 хүн саатуулагджээ.

Аймгийн хөгжимт драмын театр нийт 12.0 мянган хүнд 58 тоглолтоор үйлчилж ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс тоглолтын тоо 38.1 хувиар, үзэгчид 48.7 хувиар, орлого 26.1 хувиар тус тус өссөн байна.

Монгол банкны эх үүсвэрээр 8.5 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 116.6 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 118.1 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 101.3 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 3 сард аймгийн төсөвт 4.8 тэрбум төгрөг оруулахаас 4.9 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 101.6 хувьтай, 79.2 сая төгрөгөөр давж биелэгдлээ. 

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 15.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувиар, өмнөх 4 жилийн дунджаас 25.2 хувиар өссөн байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2017 оны эхний 3 сард  578.3 сая төгрөгийн өртэй, 91.6 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 49.2 хувиар буурч, авлага 16.1 хувиар өссөн байна

2017 оны 3 сарын байдлаар импорт 5952.8 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 731.6 мян.ам доллараар буюу 10.9 хувиар буурсан байна

Энэ оны 3-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  суурь оноос 63.2,өнгөрсөн оны мөн үеэс 2.0 , оны эхнээс 1.1, өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна.    

Оны эхний эхийн 33.2 хувь буюу 416.1 мянган эх мал төллөж, гарсан төлийн 99.3 хувь буюу 413.4 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 5.0 пунктээр бага, бойжилтын хувь 11.4 пунктээр их , төлийн хорогдол 47.5  мянган толгойгоор буурсан байна.

Оны эхний малын 0.3  хувь буюу 8.2 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 121.8 мянган толгойгоор буурсан байна. Эхний 3 сард 0.8 мян.тол мал өвчнөөр хорогдсоны 51.9 хувийг ямаа, 37.4 хувийг хонь, 8.0 хувийг үхэр, 2.5 хувийг адууны хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 19.5 хувийг хээлтэгч малын хорогдол эзэлж байна.

Аж үйлдвэрийн чиглэлээр 70 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж тайлант оны эхний 3 сард оны үнээр 2969.0 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2975.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 18.4  хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 10.7 хувиар өссөн байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг энэ сайтын НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ЦЭСНЭЭС үзнэ үү

 

 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 07 сарын 19 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1100
Хонины мах, 1 кг

5500

Үхрийн мах, 1 кг 5500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг 2400
Цагаан будаа, 1 кг 2400
Шингэн сүү, 1 л 800
Дизелийн түлш, 1л

1890

Бензин А 80, 1л 1650
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ