Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 2 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 13 цаг 10 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 2 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

2017 оны 02-р сард 277 эхээс 277 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 82–өөр буюу 22.8 хувиар буурсан байна.
Гэрийн төрөлт 2 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3-р бага байна.
Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1183 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар буюу 63 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 663 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.0 хувийг эзэлж байна.  НДС-д шимтгэлээр 2364.8 сая төгрөг оруулахаас 1967.0 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 16.8 хувиар буюу 397.8 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 151.7 сая төгрөгөөр буюу 7.2 хувиар буурсан байна. Осол гэмтлийн улмаас 5 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 183 болсон нь өмнөх 4 жилийн дунджаас өвчлөгчдийн тоо 15.8 хувиар өссөн, осол гэмтлийн нас баралтын тоо 20.6 хувиар буурсан байна.

Энэ оны  2 - р сард агаарын температур дунджаар Сагил, Давст, Зүүнговь, Баруунтуруун, Улаангом, Тэс сумдад хасах 25-аас илүү хүйтэн бусад сумдад хасах 25 градус хүртэл хүйтэрсэн байна.  Хөрсний гадаргын дундаж температур Тэс,Баруунтуруун,Давст, Зүүнговь,Сагилд -25-аас илүү хүйтэн, бусад сумдад -11.7-оос -25 хэм хүйтэн байсан байна. Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Түргэн сумдад 1-11  өдөр хөрсөндөө -40 хэмээс илүү хүйтэрсэн байна. 

Энэ оны 2 дугаар сард шар усны үерийн тохиолдол 1, эрэн хайх, аврах ажлын тохиолдол 1, малын гоц халдварт өвчний тохиолдол 1, зэрлэг амьтдын үхсэн тохиолдол 3, обьектын гал түймрийн тохиолдол 6 гарсан байна.

Ховд, Өлгий сумын нутагт бог мал болон зэрлэг амьтдаас мялзан өвчин илэрч холбогдох байгууллагууд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.

Энэ оны 2 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 70 болж өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин   өсч, өмнөх 4 жилийн  дунджаас 21 гэмт хэргээр буюу 42.9 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 1 хүн нас барж, 33 хүн гэмтэж, 71 иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 7.1 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 83.3 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 80.9 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 97.1 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 2 сард аймгийн төсөвт 3.4 тэрбум төгрөг оруулахаас 3.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.2 хувьтай, 76.9 сая төгрөгөөр давж биелэгдлээ. 

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 9.0 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар, өмнөх 4 жилийн дунджаас 19.7 хувиар өссөн байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2017 оны эхний 2 сард  374.4 сая төгрөгийн өртэй, 83.4 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 55.9 хувиар буурч, авлага 3.2 хувиар өссөн байна.

2017 оны 2 сарын байдлаар импорт 3717.7 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 469.1 мян.ам доллараар буюу 14.4 хувиар өссөн байна.

Энэ оны 2-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 2.3 , оны эхнээс 1.0, өмнөх сараас 0.6 хувиар өссөн байна.    

Оны эхний малын 0.2 хувь буюу 5.9 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 9.6 дахин буюу 50.5 мянган толгойгоор буурсан байна.   

 Аж үйлдвэрийн чиглэлээр 62 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж тайлант оны эхний 2 сард оны үнээр 2098.7 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2066.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 3.4 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 17.3 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ энэ сайтын  НИЙГЭМ ЭДИНЙ ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 11 сарын 1 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1233
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2500

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ