Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 1-р сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 21 цаг 22 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 1-р сарын танилцуулгын тойм мэдээлэл

2017 оны 01-р сард 133 эхээс134 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 41–өөр буюу 23.4 хувиар буурсан байна.Гэрийн төрөлт 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 –оор бага байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо1183 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар буюу 63 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 663 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.0 хувийг эзэлж байна. 

2017 оны 1 сарын байдлаар 87 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.1 хувиар өсчээ.

НДС-д шимтгэлээр 1073.3 сая төгрөг оруулахаас 908.6 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 15.3 хувиар буюу 164.7 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 33.5 сая төгрөгөөр буюу 3.8 хувиар өссөн байна.

2947.6 сая төгрөг тэтгэвэрт, 89.5 сая төгрөгийг тэтгэмжийн даатгалд, 7.3 сая төгрөгийг ҮОМШӨ-нд,65.5 сая төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас  зарцуулж тэтгэвэр тэтгэмж болон бусад даатгалыг бүрэн олгосон байна.

Осол гэмтлийн улмаас 4 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 90 болсон нь өмнөх 4 жилийн дунджаас өвчлөгчдийн тоо 11.1 хувиар, осол гэмтлийн нас баралтын тоо 60.0 хувиар тус тус өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 2.3 хувь нь гепатит, 11.4 хувь нь цусан суулгаар, 4.5 хувь нь сүрьеэгээр, 56.8 хувь нь БЗХӨ, 25 хувь нь бусад өвчнөөр өвчилжээ.

Энэ оны  1 - р сард агаарын температур дунджаар Тэс, Зүүнговь сумдад 30-аас дээш хүйтэн Өндөрхангай,Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Ховд, Цагаанхайрхан сумдад -20 хүртэл хүйтэрсэн байна.

Агаарын чанарын мэдээгээр тоосны хүлцэх агууламжаас давсан тохиолдол 8 гарсан  байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 0.001мг/м3    , тоос 0.026   мг/м3   аар  илүү, азотын давхар исэл 0.005мг/м,нүүрстөрөгчийн дутуу исэл 0.14мг/м3аар бага байлаа.

Энэ оны 1 дүгээр сард шар усны үерийн тохиолдол 2, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 6, обьектын гал түймэр 7 гарсан байна.

Энэ оны 1 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 43 болж өнгөрсөн оны мөн үеэс 2.7 дахинөсч, өмнөх 4 жилийн  дунджаас 15 гэмт хэргээр буюу 55.0 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 4хүн нас барж, 18 хүн гэмтэж,47 иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 1.9 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 39.7 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 39.6 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 100.4 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017оны 1 дүгээр сард аймгийн төсөвт 1.7 тэрбум төгрөг оруулахаас 1.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.9 хувьтай, 14.9 сая төгрөгөөр давж биелэгдлээ. 

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 3.8 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар, өмнөх 4 жилийн дунджаас 14.4 хувиар буурсан байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2017 оны эхний 1 сард  301.9 сая төгрөгийн өртэй, 81.0 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 12.0 хувиар, авлага 6.0 хувиар тус тус өссөн байна.

2017оны 1 сард импорт 2510.1 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 903.1 мян.ам доллараар буюу 56.2 хувиар өссөн байна.

Энэ оны 1-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 3.7 , оны эхэн буюу өмнөх сараас1.3 хувиар өссөн байна. 

Оны эхний малын 0.1 хувь буюу 3.6  мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 4.4 дахин буюу 12.1мянган толгойгоор буурсан байна.

Аж үйлдвэрийн чиглэлээр 61 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж тайлант оны 1-р сард оны үнээр 1025.4 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1047.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 1.1 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 15.2 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЭМХЭТГЭЛ дэд цэснээс үзнэ үү

 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 09 сарын 13 ны байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1000
Хонины мах, 1 кг

5000

Үхрийн мах, 1 кг 5000

Ямааны ястай мах ,1 кг

3000
Элсэн чихэр, 1 кг

 2233

Цагаан будаа, 1 кг 2366
Шингэн сүү, 1 л 1000
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ