Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны урьдчилсан дүнгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 15. 17 цаг 30 минут

ТАНИЛЦУУЛГЫН ТОЙМ...........

Хүн ам: Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас үндэслэн гаргасан хүн амын тоогоор 2016 оны жилийн эцэст 40.9 мянган эрэгтэй, 40.4 мянган эмэгтэй нийт 81.4 мянгад хүрч 2015 оноос хүн амын тоо 1.2 хувиар буюу 0.9 мянган хүнээр  өссөн байна.

Хүн амын 37.7 хувь буюу 30.7 мянга нь аймгийн төвд, 20.3 хувь буюу 16.5 мянга нь сумын төвд, 41.9 хувь буюу 34.1 мянга нь хөдөө амьдарч байна.

Нийт хүн амын 32.9 хувийг /26.8 мянга/ 0-14 насны хүүхэд, 61.8 хувийг /50.3 мянга/ хөдөлмөрийн насны хүн ам, 5.3 хувийг /4.3 мянга/ хөдөлмөрийн нас хэтэрсэн хүмүүс эзэлж 2015 онтой харьцуулахад хүүхдийн эзлэх хувь 0.3 пунктээр, хөдөлмөрийн нас хэтэрсэн хүн амын эзлэх хувь 0.2 пунктээр тус тус буурч, хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь 0.1 пунктээр нэмэгдсэн байна.

70 ба түүнээс дээш насны  1768 өндөр настан, үүний 1111 нь эмэгтэйчүүд байна.

21494 өрх байгаа нь өнгөрсөн оноос 1.3 хувиар буюу 282 өрхөөр өссөн. Нэг өрхөд дунджаар 3.8 хүн амьдарч байна. 

Бүтэн өнчин хүүхэд 83, хагас өнчин хүүхэд 1472, өрх толгойлсон гэр бүлгүй хүүхэдтэй 2934 хүн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад бүтэн өнчин хүүхдийн тоо 19.3 хувиар буурсан, хагас өнчин хүүхдийн тоо 6.5 хувиарөссөн байна.    

Нийгмийн даатгал халамж:НДС-д шимтгэлээр 15.1 тэрбум төгрөг оруулахаас 15.0 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 0.7 хувиар буюу 107.2 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 1410.1 сая төгрөгөөр буюу 10.3 хувиар өссөн байна.

Боловсрол: Увс аймаг 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 706 бүлэгт 17.4 мянган хүүхэд суралцаж байна

Эрүүл мэнд: 2027 эхээс 2040 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 31 – ээр буюу 1.5 хувиар өссөн байна

Соёл: Аймгийн хөгжимт драмын театр нийт 66.2 мянган хүнд 223 тоглолтоор үйлчилж ажилласан байна.

Цаг уур: Сагилд 6.5,Улаангомд 7.7 мм хур тунадас орсон нь бусдаас илүү байна. Хур тунадастай өдөр хамгийн олон нь Улаангомд 15,Завхан,Наранбулагт 10 өдөр байлаа.

Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 0.007мг/м3    , азотын давхар исэл 0.02мг/м,нүүрстөрөгчийн дутуу исэл 0.27мг/м3аар , тоос 0.027   мг/м3      аар  илүү байлаа.  

Аюулт үзэгдэл, ослын байдал: Энэ оны 12 дугаар сард аймгийн хэмжээнд3 удаагийн обьектын гал түймэр гарч түймрийн улмаас иргэд байгууллагад хохирол учраагүй байна.

ООГХүрээлэнгийн Увс дахь салбар станцад энэ онд хол ойрын нийт 20742 хөдлөлт бүртгэгдэж боловсруулалт хийгдсэн бөгөөд үүнээс Увс аймгийн сумдад нийт 2383 хөдлөлт бүртгэгдсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд “Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт” 12 удаа болсон бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.

Гэмт хэрэг: Энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 322 болж өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар буурч, өмнөх 4 жилийн  дунджаас 21 гэмт хэргээр буюу 6.2 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 167 хүн гэмтжээ.

Мөнгө,хадгаламж,зээл:Монгол банкны эх үүсвэрээр 35.1 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 435.5 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 438.7 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 100.7 хувийг эргүүлэн татсан байна

Төсөв: Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2016 онд урьдчилсан гүйцэтгэлээр аймгийн төсөвт 19.6 тэрбум төгрөг оруулахаас 19.5 тэрбум төгрөгийн орж төлөвлөгөөний биелэлт 99.7 хувиар буюу 0.3 хувиар тасарлаа.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 61.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар, өмнөх 4 жилийн дунджаас 7.7 хувиар илүү байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ онд 269.6 сая төгрөгийн өртэй, 76.4 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 82.0 хувиар, авлага 9.5 хувиар тус тус буурсан байна.

Гадаад худалдаа:2016 онд импорт 34372.2 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 6238.5 мян.ам доллараар буюу 22.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний үнийн индекс:Энэ оны 12-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  суурь оноос 61.5, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 , оны эхнээс 0.1 , өмнөх сараас өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна.   

Хөдөө аж ахуй: 1252.4 мянган хээлтэгч мал тоологдож, хээлтэгчийн тоо өнгөрсөн оноос 8.9  хувь буюу 102.4 мянгаар өссөн байна. Нийт хээлтэгч малд ингэ 0.6, гүү 2.5, үнээ 5.3, эм хонь 51.0, ямаа 40.6 хувийг эзэлж байна.  Хээлтэгч малын тоо сумдад 2.4 – 19.0 хувиар өсчээ

100 хүртэлх малтай өрх нийт малтай өрхийн 38.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оноос 1.5 пунктээр,  101-200 толгой малтай өрхийн эзлэх хувь өнгөрсөн оноос 0.2 пунктээр, 201-500 толгой малтай өрхийнх 1.2 пунктээр буурч, 501-с дээш малтай өрхийнх 11.0 хувь буюу өнгөрсөн оны түвшинд байна. 1000 – аас дээш малтай 324 өрх байгаа нь 2015 оныхоос 20 өрхөөр өссөн байна.

Оны эхний эхийн 81.0  хувь буюу 931.2  мянган эх мал төллөж, гарсан төлийн 85.5 хувь буюу 797.8 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад төллөлтийн хувь 12.2 пунктээр, бойжилтын хувь 11.2 пунктээр буурч, төлийн хорогдол 4 дахин нэмэгдэж,  102.0 мянгаар өссөн байна.

Аймгийн хэмжээнд мал тооллогын дүнгээр 8.6 мянган малчин өрхийн 17.5 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчин өрхийн тоо өнгөрсөн оноос 0.6  мянгаар, малчдын тоо 1.3 мянган хүнээр өссөн байна. 

Оны эхний малын 7.3 хувь буюу 198.1  мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 11 дахин буюу 180.1 мянган толгойгоор өссөн байна

2016 онд 135 гахай, 136 шувуу, 65 бүл зөгий тоологдсон бөгөөд өмнөх онтой харьцуулахад гахайн тоо 38, бүл зөгий 73-аар буурч, шувууны тоо 14-өөр өссөн байна.Тэжээвэр амьтдаас гахай, шувуу, зөгийн аж ахуйг илүүтэйгээр эрхэлж байна.

2016 онд цэвэр үүлдрийн хонь 390.7 мянга, сайжруулсан үүлдрийн хонь 16.8 мянга, нутгийн шилдэг омгийн ямаа 114.6 мянга, сайжруулсан үүлдрийн ямаа 73.8 мянга, нутгийн шилдэг омгийн адуу 10.7 мянга, цэвэр үүлдрийн үхэр 0.09 мянга тоологдсон байна.

Нийт 8.6 мянган малчин өрхийн 86.2 хувь буюу 7.4 мянга нь цахилгааны эх үүсгүүртэй байгаа ба өнгөрсөн оныхоос 0.2 мянгаар өсч, малчин өрхөд эзлэх хувь нь 3.2 хувиар буурсан байна. 5.9 мянган өрх телевизортой,  2.9 мянган өрх автомашинтай, 4.1 мянган өрх мотоциклтой, 0.1 мянган өрх трактортой байна.

2016 онд шинээр 4 худаг гаргаж, 5 худаг засварласан ба түүнд нийт 91.3 сая төгрөг зарцуулсны 79.5 хувь нь улсын төсвийн хөрөнгөөр, 20.5 хувь нь малчдын хамтын хөрөнгө буюу бусад эх үүсвэрээр санхүүжигдсэн байна.

5195.3 га-д үр тариа, үүнээс 4694 га-д улаан буудай, 151 га-д арвай, 340.3 га-д овьёос,10 га-д хөх тариа,  248.6 га-д төмс, 273.2 га-д хүнсний ногоо, тосны ургамал 80 га-д, 1980 га-д тэжээлийн ургамал нийт 7.7 мянган га-д тариалалт хийлээ.

Аймгийн хэмжээнд 7930.4 тн үр тариа, 3191.5 тн төмс, 3404.7 тн хүнсний ногоо, 6131 тн тэжээлийн ургамал хураан авсан байна

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн чиглэлээр 115 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа эрхэлж 2010 оны зэрэгцүүлэх үнээр 9.4 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар буюу 350.1 сая төгрөгөөр өссөн байна.Үүний дотор дулаан, усан хангамж түгээлт 28.2 хувиар өсч, боловсруулах үйлдвэрлэл 6.6 хувиар,уул уурхай олборлолт 1.4 хувиар буурсан байна.

Тээвэр,холбоо: 2016 оны байдлаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд 74.0 мянган зорчигч тээвэрлэж 51426.7 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 26.9 хувиар, зорчигч эргэлт нь 42.5 хувиартус тус өссөн байна.Энэ онд авто тээрийн төвд 8974 тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд оржээ. Үүнээс суудлын 5027, ачааны 1975, автобус 485, тусгай зориулалтын 93, механизм 45, чиргүүл 128, мотоцикл 1221 үзлэг оношлогоонд хамрагдсан байна.

  Барилга: 2016 онд барилгын гүйцэтгэгч 17 аж ахуйн нэгжүүд  19.5 тэрбум төгрөгийн БУИЗ-ын ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оноос 63.3 хувиар буурсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЭМХЭТГЭЛ дэд цэнээс үзнэ үү.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -