Жилийн эцсийн мал тооллогын дүнг орон нутгийн телевизээр мэдээллээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 07. 14 цаг 05 минут

Аймгийн хэмжээнд мал тооллогын дүнгээр 8.6 мянган малчин өрхийн 17.5 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчин өрхийн тоо өнгөрсөн оноос 0.6  мянгаар, малчдын тоо 1.3 мянган хүнээр өссөн байна. 1 малчин өрхөд дунджаар 324 толгой мал ноогдож, өнгөрсөн оноос 16  толгойгоор буюу 4.7  хувиар буурсан байна.

2016 оны эцэст 2784.1 мянган толгой мал үүний дотор 21.9  мянган тэмээ, 105.7 мянган адуу, 161.0 мянган үхэр, 1376.5 мянган хонь, 1119.0 мянган ямаатай болж тэмээ 1.4 мянга, адуу 7.6 мянга, үхэр 4.2 мянга, хонь 39.5 мянга, ямаа 2.3 мянган толгойгоор таван төрөлдөө өсч өнгөрсөн оноос, нийт малын тоо 2.0 хувиар буюу 55.0  мянган толгойгоор нэмэгдсэн байна.

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -