Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 11 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 15. 11 цаг 09 минут

2016 оны эхний 11 сарын танилцуулгын тойм:

2016 оны эхний 11 сард 1885 эхээс 1897 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 50 –аар буюу 2.7 хувиар өссөн байна.Гэрийн төрөлт 12 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 –аар бага байна.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1056 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар буюу 8 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 609 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 57.7 хувийг эзэлж байна. 

НДС-д шимтгэлээр 13.6 тэрбум төгрөг оруулахаас 13.2 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 2.6 хувиар буюу 355.8 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 1359.0 сая төгрөгөөр буюу11.4 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 2016 оны 11 сард нэг хүртэлх насандаа 44 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 6 хүүхдээр өссөн. 1–5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 5-ээр өссөн байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.

Энэ оны 11 дүгээр сард аймгийн хэмжээнд техникийн холбогдолтой ослын тохиолдол  2, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 4, обьектын гал түймрийн тохиолдол  3 гарсан байна.

Энэ оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 304 болж өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурч, өмнөх 4 жилийн  дунджаас 15 гэмт хэргээр буюу 4.7 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 156 хүн гэмтжээ.

       Монгол банкны эх үүсвэрээр 32.1 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 379.5 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 394.5 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 104.0 хувийг эргүүлэн татсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зузаатгалаар авсан мөнгө 1.2 тэрбум төгрөгөөр буюу 3.5 хувиар буурсан бол гүйлгээнээс татсан мөнгө 3.2 тэрбум төгрөгөөр буюу 12.1 хувиар, гүйлгээнд гаргасан мөнгө 12.7 тэрбум төгрөг буюу 3.5 хувиар өссөн байна.  

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2016 оны эхний 11 сард аймгийн төсөвт 18.1 тэрбум төгрөг оруулахаас 18.2 тэрбум төгрөгийн орж төлөвлөгөөний биелэлт 0.1 хувиар буюу 18.8 сая төгрөгөөр давж биелэгдлээ.   

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 54.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар, өмнөх 4 жилийн дунджаас 12.1 хувиар илүү байна.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 11-р сарын байдлаар 465.9 сая төгрөгийн өртэй, 81.7 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 41.3 хувиар буурч,  авлага 7.6 хувиар  өссөн байна.

2016 оны эхний 11 сард импорт 28337.8 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 5025.7 мян.ам доллараар буюу 21.6 хувиар өссөн байна.

Энэ оны 11-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  суурь оноос 60.7, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 , оны эхнээс 0.5 , өмнөх сараас өмнөх сараас 0.6 хувиар өссөн байна.    

     Аж үйлдвэрийн чиглэлээр 101 аж ахуйн нэгж, иргэд  үйл ажиллагаа эрхэлж  2016 оны эхний 11 сард оны үнээр 9.7 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 9.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 17.2 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 9.9 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний Сар улирал жилийн танилцуулга эмхэтгэл дэд цэснээс үзнэ үү

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 7-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1000
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -