Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 1 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 02 сар 15. 15 цаг 57 минут

-2016 оны эхний 1 сард 173 эхээс 175 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 7 – оор буюу 3.8 хувиар буурсан байна.

-Аймгийн хэмжээнд 2016 оны 1 сард нэг хүртэлх насандаа 6 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхдээр өссөн, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.

-Монгол банкны эх үүсвэрээр 10.8 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 29.4 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 23.0 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 127.8 хувийг эргүүлэн татсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зузаатгалаар авсан мөнгө 8.7 тэрбум төгрөгөөр буюу 5.0 дахин өссөн бол гүйлгээнд гаргасан мөнгө 2.9 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар, гүйлгээнээс татсан мөнгө 0.4 тэрбум төгрөг буюу 19.6 хувиар тус тус буурсан байна.  

-2016 оны эхний 1 сард импорт 1607.0 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 42.0 мян.ам доллараар буюу 2.5 хувиар буурсан байна.

-Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж  байгаа   ажилгүй хүний тоо 1120 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар буюу 31 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 586 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.3 хувийг эзэлж байна.  

-  Оны эхний 1 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 26.7 хувиар буюу 236 ажилгүйчүүдээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.4 хувь нь буюу 16 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

-Энэ оны эхний 1 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 16 болж өнгөрсөн оны мөн үеэс 44.8 хувиар буурч, өмнөх 4 жилийн  дунджаас 11 гэмт хэргээр буюу 40.7 хувиар бага  байна. 

-Энэ оны  1 - р сард агаарын температур хамгийн ихдээ Ховд,Өлгий, Зүүнхангай, Өмнөговь сумдад 4.9-9.7 хэм хүйтэн, хамгийн багадаа Улаангом,Өмнөговь, Зүүнговь,Тэс сумдад 46.8 аас 50.3 хэм хүйтэн байсан байна.  Дунджаар Улаангом,Баруунтуруун,Зүүнговь,Тэс сумдад 32.3 хэмээс 35.8 хэм  хүйтэн байсан байна. Хөрсний гадаргын дундаж температур Баруунтуруун, Зүүнговь,Улаангом сумдад 35.2 хэмээс 42.4 хэм  хүйтэн байлаа. 

-Энэ оны 1 дүгээр сард мал, амьтны халдварт өвчний тохиолдол 2, эрэн хайх аврах ажиллагааны тохиолдол 1, обьектын гал түймрийн тохиолдол 8 гарсан байна. 

-Энэ оны 1-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өмнөх сар буюу   оны эхнээс 0.1, суурь оноос 60.0, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар өссөн байна.

- Аж үйлдвэрийн чиглэлээр 56 аж ахуйн нэгж, иргэд  үйл ажиллагаа эрхэлж  2016 оны 1-р сард оны үнээр 1.0 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 0.9  тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 9.8 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 21.6 хувиар өссөн байна. 

-Оны эхний малын 0.6 хувь буюу 15.7  мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 15.1 мян толгойгоор өссөн байна. 

-Нийт хорогдлын 40.8 хувийг хонь,  50.1 хувийг ямаа, 6.2 хувийг үхэр, 2.8 хувийг адуу, 0.1 хувийг тэмээний хорогдол эзэлж байна.

-  Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2016 оны эхний 1 дүгээр сард аймгийн төсөвт 1.67 сая төгрөг оруулахаас 1.69 сая төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.8 хувьтай, 13.1  сая төгрөгөөр давж биелэгдлээ. 

-Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 3.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 42.2 хувиар, сүүлийн 4 жилийн дунджаас 29,8 пунктээр тус тус  илүү байна. 

-Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2016 оны эхний 1 сард 847.5 сая төгрөгийн өртэй, 77.6 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 19.8 дахин,  авлага 15.1 хувиар тус тус өслөө.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ" цэсний "САР, УЛИРАЛ, ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА,ЭМХТГЭЛ" дэд цэснээс үзнэ үү.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 5-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

6000

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 2065
  Бензин, А-92 2192
  Дизелийн түлш 2472