Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 9 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 14. 22 цаг 39 минут

АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2015 ОНЙ ЭХНИЙ 9 САРЫН ТАНИЛЦУУЛГЫН ТОЙМ

  • Хүн амын нас баралт 339 гарч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар буурсан бөгөөд 1000 хүнд  4.5 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.1 промилээр бага байна. Нийт нас баралтын 15.6 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 1.7 пунктээр буурсан байна. Хүн амын нас баралтын тоо өмнөх 4 жилийн дунджаас 0.9 хувиар өссөн байна.
  • Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж  байгаа  ажилгүй хүний тоо 1138 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.1 хувиар буюу 326 хүнээр өсч, өмнөх сараасаа 11.8 хувиар буюу 152 ажилгүй иргэдээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 710 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 62.4 хувийг эзэлж байна.      

  • 2015 оны эхний 9-р сарын байдлаар 997 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар буурчээ.

  • НДС-д шимтгэлээр 11,1 тэрбум төгрөг оруулахаас 9,7 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 13,2 хувиар буюу 1465.1 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 440,7 сая төгрөгөөр буюу 4,8 хувиар өссөн

  • Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 28 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр буурч, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хүүхдээр бага байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.    

  • Нялхсын эндэгдэл Зүүнговьд 2, Өндөрхангай 2, Тариалан 2, Түргэн 1, Тэс 1, Ховд 1, Зүүнхангай 1, Наранбулаг 1, Улаангомд 17 тохиолдол гарч бусад сумдад гараагүй байна. 

  •             Аймгийн хөгжимт драмын театр нийт 42.8 мянган хүнд 176 тоглолтоор үйлчилж ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс тоглолтын тоо 7.9 хувиар буурсан бол үзэгчид 19.1 хувиар өсч орлого 41.7 хувиар буурсан байна.

  • Орон нутгийг судлах музей 1.9 мянган хүнд үйлчилж 1760.7 мянган төгрөгийн орлоготой ажилласан нь үзэгчид өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.8 хувиар буурсан бол орлого нь 2.2 хувиар өссөн байна.

  • Төв номын сан 2.9 мянган байнгын уншигч, 16.4 мянган ирэгчдэд 28.5 мянган номоор үйлчилсэн байна. 

  • Энэ оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 271 болж өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар, өмнөх 4 жилийн  дунджаас 31 гэмт хэргээр буюу 12.9 хувиар тус тус өссөн  байна. 

  • Сум дундын шүүхээр 113 гэмт хэрэгт 165 хүн ял шийтгүүлснээс таслуулсан гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 29.9, шийтгүүлсэн хүний тоо 43.5  хувиар өссөн байна. 

  • Монгол банкны эх үүсвэрээр 30.0 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 310.2 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 332.2 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 107.1 хувийг эргүүлэн татсан байна. 

  • Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор оны эхний 9 сард  аймгийн төсөвт 14.6 тэрбум төгрөг оруулахаас 13.9   тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 96.4  хувьтай, 3.6 хувиар тасарлаа.   

  • Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 37.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь төлөвлөсөн хэмжээнээс 8,4 хувиар буюу 3.4 тэрбум төгрөгөөр дутуу байна. Нийт зарлагын 59.8 хувийг цалин хөлсөнд, 6.4 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, 3.3 хувийг урсгал шилжүүлэгт, 14.3 хувийг халамжийн үйлчилгээнд, 15.2 хувийг бусад зардалд зориулан зарцууллаа. 

  • Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 9 сард 433.4 сая төгрөгийн өртэй, 71.6 сая төгрөгийн авлагатай байна.     

  • 2015 оны эхний 9 сард импорт 18731.6 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 525.2 мян.ам доллараар буюу 2.9 хувиар өссөн байна. 

  • Энэ оны 9-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 5.1, оны эхнээс 2.1, суурь оноос 58.2 хувиар өсч, өмнөх сар буюу 8 дугаар сараас  0.7 хувиар буурсан байна.    

  • Оны эхний эхийн 89.7 хувь буюу 977.5 мянган эх мал төллөж, гарсан төлийн 98.0 хувь буюу 959.2 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бойжилтын хувь 0.4 пунктээр бага, төлийн хорогдол 5,7  мянган толгойгоор өссөн байна.

  • Оны эхний малын 0.5 хувь буюу 10,0 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 6.8 хувь буюу 0,6 мянган толгойгоор нэмэгдсэн байна.     

  • Аймгийн хэмжээнд 3635,5 тн үр тариа, үүнээс 3317,5 тн улаан буудай, 1918,1 тн төмс,  2050,4 тн хүнсний ногоо, 1702,7 тн тэжээлийн ургамал хураан авсан байна.         

  • Аж үйлдвэрийн чиглэлээр 107 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа эрхэлж  оны эхний 9 сард оны үнээр 5.3 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 10.4 хувиар өсч,  бүтээгдэхүүний борлуулалт 14.7 хувиар буурсан байна. 

  • 2015 оны 3 - р улирлын байдлаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд 49.1 мянган зорчигч тээвэрлэж 28796.5 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 48.6 хувиар, зорчигч эргэлт нь 33.7 хувиар тус тус буурсан байна.

  •         2015 оны  гуравдугаар улирлын байдлаар барилгын гүйцэтгэгч 32 аж ахуйн нэгжүүд барилгын 87 объектод 50.0 тэрбум төгрөгийн БУИЗ-ын ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50.6 хувиар өссөн байна.                                                                                                                                                                                 ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНЭ САЙТЫН "САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЭМХТГЭЛ" цэснээс үзнэ үү                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -