Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 7 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 08 сар 12. 17 цаг 19 минут

                    Танилцуулгын тойм:

  • 2015 оны эхний 7 сард 1208 эхээс 1217 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 29 – аар буюу 2.3 хувиар буурсан байна.     Гэрийн төрөлт 12 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр их байна. 
  • Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж  байгаа  ажилгүй хүний тоо 1354 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.2 хувиар буюу 519 хүнээр, өмнөх сараасаа 1.0 хувиар буюу 14 ажилгүй иргэдээр тус тус өссөн байна
  • 2015 оны 1000 ажлын байр шинээр бий болгох зорилттойгоос 424 шинэ ажлын байр бий болж зорилтын биелэлт 42.4 хувьтай байна. Ажлын шинэ байранд орсон иргэдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.4 хувиар буурсан байна.

  • НДС-д шимтгэлээр 8.4 тэрбум төгрөг оруулахаас 7.8 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 7.3 хувиар буюу 615.3 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 408.4 сая төгрөгөөр буюу 5.5 хувиар өссөн байна. 

  • Нэг хүртэлх насандаа 23 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхдээр буурч, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр бага байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.

  • 7-р сард агаарын температур хамгийн ихдээ Зүүнговь , Завхан сумдад 33.2-38.3 хэм халуун, хамгийн багадаа Цагаанхайрхан суманд 3.0 хэм байсан байна.  Зүүнхангай, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг сумдад дунджаар 23.3 хэмээс 24.7 хэм  дулаан байсан байна. Хөрсний дундаж температур Наранбулаг,Давст сумдад 33.0 хэмээс 33.6 хэм  халуун  байлаа. 

  • Энэ оны 7 дугаар сард хүчтэй салхи шуурганы аюулт үзэгдлийн тохиолдол 1, гол мөрөн, нуур усанд осолдсон золгүй тохиолдол 1, аянганы аюулт үзэгдлийн тохиолдол  1, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт 1, ой, хээрийн түймрийн тохиолдол 1, обьектын гал түймрийн тохиолдол  8 гарсан байна. 

  • Энэ оны эхний 7 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 222 болж өнгөрсөн оны мөн үеэс 14.4 хувиар өсч, өмнөх 4 жилийн  дунджаас 33 гэмт хэргээр буюу 17.3 хувиар их байна. 

  • Монгол банкны эх үүсвэрээр 26.8 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 248.8 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 266.9 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 107.3 хувийг эргүүлэн татсан байна. 

  • Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор оны эхний 7 сард  аймгийн төсөвт 11.5 тэрбум төгрөг оруулахаас 11.5   тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.0  хувьтай байна.    Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 5.0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 102.0 хувиар биелүүлж 2.0 хувиар буюу 100.2 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 

  • Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 30.6 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Нийт зарлагын 59.6 хувийг цалин хөлсөнд, 6.4 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, 3.6 хувийг урсгал шилжүүлэгт, 16.1 хувийг бусад зардалд зориулан зарцууллаа. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 7 сард 251.1 сая төгрөгийн өртэй, 71.3 сая төгрөгийн авлагатай байна.     

  • Оны эхний 7 сард импорт 14445.9 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 524.3 мян.ам доллараар буюу 3.5 хувиар буурсан байна

  • Энэ оны 7-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 8.0, оны эхнээс 3.0, суурь оноос 59.6, өмнөх сараас 0.6 хувиар өссөн байна.    

  • Аж үйлдвэрийн чиглэлээр 85 аж ахуйн нэгж, 5 иргэд  үйл ажиллагаа эрхэлж  оны эхний 7 сард оны үнээр 4.0 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 15.6 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 14.3 хувиар өссөн байна.  

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНЭ САЙТНЫ "САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА" ЦЭСНЭЭС ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1767
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -