Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 5 сарын мэдээлэл хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 19 цаг 31 минут

  • ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ энэ сайтын САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА,ЭМХЭТГЭЛ ЦЭС РҮҮ ОРЖ ҮЗНЭ ҮҮ
  •            2015 оны эхний 5 сард 874 эхээс 883 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 25 – ээр буюу 2.9 хувиар өссөн байна. Гэрийн төрөлт 9 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хүүхдээр их байна. Хүн амын төрөлтийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 6.4 хувиар өссөн байна.Хүн амын нас баралт 182 гарч өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар буурсан бөгөөд 1000 хүнд  2.4 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.02 промилээр бага байна. 
  • Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж  байгаа  ажилгүй хүний тоо 1186 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.4 хувиар буюу 140 хүнээр өссөн боловч өмнөх сараасаа 3.3 хувиар буюу 40 ажилгүй иргэдээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 663 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 55.9 хувийг эзэлж байна.   2015 оны 5-р сарын байдлаар 284 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.7 хувиар буурчээ.   2015 оны 1000 ажлын байр шинээр бий болгох зорилттойгоос 151 шинэ ажлын байр бий болж зорилтын биелэлт 15.1 хувьтай байна. 
  • НДС-д шимтгэлээр 5.8 тэрбум төгрөг оруулахаас 5.4 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 7.8 хувиар буюу 454.0 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 290.2 сая төгрөгөөр буюу 5.9 хувиар өссөн байна. 

  • нэг хүртэлх насандаа 18 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр өссөн, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр бага байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.  Нялхсын эндэгдэл Зүүнговьд 1, Өндөрхангай 1, Тариалан 2, Түргэн 1, Тэс 1, Ховд 1, Улаангомд 11 тохиолдол гарч бусад сумдад гараагүй байна.             Осол гэмтлийн улмаас 20 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 390 болсон байна. Осол гэмтлийн улмаас нас барагчдын тоо өмнөх 3 жилийн дунджаас 7.7 хувиар буурсан бол өвчлөгчдийн тоо 16.1 хувиар өссөн байна.

  • Энэ оны  5-р сард агаарын дундаж температур хамгийн ихдээ Завхан, Тэс, Зүүнговь сумдад 29.4-30.5 хэм, хамгийн багадаа Зүүнхангай суманд – 11.0 хэм хүйтэн байсан байна.  Ховд, Зүүнговь, Давст, Завхан, Наранбулаг сумдад дунджаар 13.3 хэмээс 14.3 хэм  дулаан байсан байна. Хөрсний дундаж температур Тэс,Завхан,Зүүнговь,Давст,Ховд,Наранбулаг сумдад 20.0 хэмээс 23.9 хэм  халуун  байлаа. 

  • Мал, амьтны халдварт өвчний тохиолдол  1, хүчтэй салхи шуурганы тохиолдол 1, газар хөдлөлтийн тохиолдол 1, эрэн, хайх ажиллагааны тохиолдол 1, ой, хээрийн түймрийн тохиолдол 7, обьектын гал түймрийн тохиолдол  9 гарсан байна. 

  • Газар хөдлөлт бүртгэх “Улаангом” станцад нийт 643 хөдлөлт бүртгэгдсэний  95 нь холын , 548 нь ойрын хөдлөлт байна. Аймгийн сумдад нийт 73 хөдлөлт болжээ.

  • Энэ оны эхний 5 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 145 болж өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар өсч, өмнөх 4 жилийн  дунджаас 6 гэмт хэргээр буюу 4.3 хувиар бага  байна. Гэмт хэргийн өнгөөр авч үзвэл өнгөрсөн оны мөн үеэс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1.8 хувиар буурч, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 7 дахин, тээврийн хэрэгслийн ХАБ, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 75, хүний амь бие,эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4.9, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20 хувь өссөн байна. Гэмт  хэргийн улмаас 137 иргэд, байгууллагад 205.4 сая төгрөгийн хохирол учраад байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар буурсан байна. Иргэд байгууллагад учруулсан нийт хохирлын 64.2 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэргийн улмаас 68 хүн гэмтэж, 6 хүн нас барсан байна.Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед 147.7 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна. 

  • Сум дундын шүүхээр 77 гэмт хэрэгт 118 хүн ял шийтгүүлснээс таслуулсан гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 45.3, шийтгүүлсэн хүний тоо 68.6 хувиар өссөн байна. Шүүхээр таслуулсан гэмт хэргийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 42.6 , шийтгүүлсэн хүний тоо 30.7 хувиар өссөн байна.

  • Монгол банкны эх үүсвэрээр 22.8 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 173.9 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 183.5 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 105.5 хувийг эргүүлэн татсан байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зузаатгалаар авсан мөнгө 0.4 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар, гүйлгээнээс татсан мөнгө 3.1 тэрбум төгрөг буюу 20.8 хувиар, гүйлгээнд гаргасан мөнгө 14.6 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар тус тус буурсан байна.  

  • Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор оны эхний 5 сард  аймгийн төсөвт 8.4 тэрбум төгрөг оруулахаас 8.5   тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.0  хувьтай, 7.9  сая төгрөгөөр давж биелэгдлээ.   Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 3.5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 3.4 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 98.8 хувиар биелүүлж 1.2 хувиар буюу 40.3 сая төгрөгөөр тасарсан байна. Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 21.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Нийт зарлагын 57.5 хувийг цалин хөлсөнд, 6.2 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, 4.4 хувийг урсгал шилжүүлэгт, 17.6 хувийг бусад зардалд зориулан зарцууллаа.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 5 сард 262.3 сая төгрөгийн өртэй, 70.2 сая төгрөгийн авлагатай байна.

  • 2015 оны эхний 5 сард импорт 9569.1 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2870.0 мян.ам доллараар буюу 23.0 хувиар буурсан байна. 

  • Судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 10.0, оны эхнээс 2.7, суурь оноос 59.1, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. Өмнөх сараасаа согтууруулах ундаа,тамхины бүлгийн үнэ 1.7,хувцас бөс бараа,гутлын бүлгийн үнэ 2.0, эм тариа,эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 4.2, тээврийн бүлгийн үнэ 2.3,гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.2 хувиар өсч, хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 0.7, орон сууц,түлш цахилгааны бүлгийн үнэ 4.6 хувиар буурч бусад бүлгийн үнэ тогтвортой байлаа.

  • Оны эхний эхийн 85.9 хувь буюу 936.1 мянган эх мал төллөж, гарсан төлийн 98.3 хувь буюу 921.3 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 2.5 пунктээр их, бойжилтын хувь 0.4 пунктээр бага, төлийн хорогдол 4.9  мянган толгойгоор өссөн байна.        Наранбулаг, Малчин, Өндөрхангай, Зүүнхангай, Тариалан, Тэс, Өмнөговь, Бөхмөрөн сумдын гарсан төлийн 94.8 – 98.2 хувь нь бойжсон нь аймгийн дунджаас 0.1 – 3.5 пунктээр бага, бусад сумдын бойжилтын хувь аймгийн дунджаас 0.1 – 1.5 пунктээр өндөр байна.  Оны эхний малын 0.3 хувь буюу 7.0 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 0.1 мянган толгойгоор буурсан  байна.    

  • 4865 га-д үр тариа, үүнээс 4775.0 га-д улаан буудай, 130.6 га-д төмс, 109.3 га-д хүнсний ногоо, 230 га-д тэжээлийн ургамал нийт 5.3 мянган га-д тариалалт хийгээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 966.0 га-гаар буурч, тэжээлийн ургамал 67.7 га,  төмс 81.6, хүнсний ногоо 56.7 га-гаар өсчээ.     

  • Аж үйлдвэрийн чиглэлээр 73 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа эрхэлж  оны эхний 5 сард   2010 оны зэрэгцүүлэх үнээр 2.1 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар буюу 97.3  сая төгрөгөөр өслөө. 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -