Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 4 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2015 он 05 сар 14. 20 цаг 21 минут

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ФАЙЛЫГ : САР,УЛИРАЛ,ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА,ЭМХЭТГЭЛ цэс рүү орж үзнэ үү.

УВС АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ЭХНИЙ 4 САРЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

   2015 оны эхний 4 сард 718 эхээс 726 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 20 – ээр буюу 2.8 хувиар өссөн байна.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж  байгаа  ажилгүй хүний тоо 1263 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.1 хувиар буюу 307 хүнээр, өмнөх сараасаа 0.2 хувиар буюу 2 ажилгүй иргэдээр тус тус өссөн байна. Аймгийн хэмжээнд 711 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.3 хувийг эзэлж байна. 

НДС-д шимтгэлээр 4658.3 сая төгрөг оруулахаас 4215.3 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 9.5 хувиар тасаллаа. Өмнөх онтой харьцуулахад НДШ-ийн орлого 415.9 сая төгрөгөөр буюу 10.9 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -