Байгууллагын ил тод байдал


  • БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ

  ЭРХЭМ ЗОРИЛГО:        Монгол Улсын Статистикийн тухай болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон статистикийн талаархи аймгийн Засаг даргын бүрэн эрхийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, хараат бус байж эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн, байгууллагад адил тэгш үйлчлэх

-ЗОРИЛТ:

  • Албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооны баталсан буюу зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр тогтоосон хугацаанд нь мэдээлэгч нараас гаргуулан хянаж, судалгаа дүгнэлт хийж ҮСХ-д дамжуулж байхын зэрэгцээ орон нутагт мэдээллийн нэгдсэн сантай байна.
  • Орон нутгийн статистикийн албаны бие даасан байдлыг бататган, орчин үеийн тооцоолох техник, хэрэгслэлээр хангаж, боловсон хүчний чадавхийг улам сайжруулна.
  • Статистикийн мэдээлэл, судалгааны ажлын ил тод, үнэн бодит байдлыг хангаж, хамралтын хүрээг нэмэгдүүлэн хэрэглэгчдэд үйлчилнэ.
  • Статистикийн судалгаа, шинжилгээний ажлын түвшинг дээшлүүлж, чанарыг сайжруулна. Бүртгэл, статистикийн талаар гарсан хууль, тогтоомжуудыг нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэн хэвшил болгоно.    
  •  
  • 2019 ОНД ДЭВШҮҮЛСЭН ҮНДСЭН ЗОРИЛТУУД:
  • 1.Албан ёсны статистик улирлын мэдээг аж ахуйн нэгжүүд 100 хувь онлайнаар шивдэг болоход мэргэжил арга зүйгээр хангах
  • 2. Аймгаас  2019 оныг "Иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил " болгосонтой холбогдуулан Статистик мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх аян өрнүүлэх

  •  

    3. www.1212.mn Статистикийн мэдээллийн нэгдсэн санг сум, багийн түвшинд баяжуулах мэдээллийг бэлтгэх

    4.Өмнөх оны зорилтод тусгагдсан сум бүрийг нийгэм эдийн засгийн танилцуулгатай болгох ажил бүрэн хэрэгжсэн бөгөөд энэ онд нэгдсэн нэг загвар, аргачлалаар бэлтгэх

    5.Статистикийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан 2018 оны Статистикийн эмхэтгэлийг англи, монголоор 1990 оноос хойш 5 жил давтамжтайгаар боловсруулан гаргах

    6.Статистикийн улсын байцаагчдын ажлыг уялдуулах, хяналт, шинжилгээг тогтмолжуулах, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллах

    7. Хүн ам орон сууцны тооллогын бэлтгэлийг аймгийн түвшинд чанартай зохион байгуулах

  •  

- Хагас, бүтэн жилээр мал тооллого зохион явуулах,”  Өрхийн нийгэм   эдийн засгийн судалгаа”, “Ажиллах хүчний судалгаа”, “ Ардчилсан засаглал” –ын судалгаа зэрэг тооллого, түүвэр судалгааг хугацаанд нь чанартай зохион байгуулах, үр дүнг мэдээлэх

-ХАӨМС-ийн чанарыг сайжруулах

- ҮСХ-оос баталсан заавал хийх 4 судалгааг хугацаанд нь хийх,

-Сумдын статистик хариуцсан ажилтнууд зарим мэдээг онлайнаар шивэх нөхцлийг бүрдүүлэх

- Статистикийн өврийн дэвтрийг бэлтгэн гаргах

      ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА БАРИМТЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ

  1. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх:
  2. Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх:
  3. Мэдээлэл үнэн, бодитой байх:
  4. Мэдээлэл шуурхай байх:
  5. Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх:
  6. Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх:
  7. Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах:

Санал,  хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах :  Утас   70452322, 99673065   EMAIL хаяг:    uvs@nso.mn

  Захидал харилцааны асуудал хариуцсан ажилтны ажиллах журам

Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс тархааж танилцуулж буй материалын жагсаалт :

  1. Сар, улирал, жилийн аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын дүнгийн танилцуулга, бюллетень
  2. Статистикийн хэлтсийн сар бүрийн хийсэн ажлын тайлан:
  3. Хэрэглэгчдэд зориулан тархаасан нугалбар, тараах материал,  аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн танилцуулга хэрэглэгчдэд зориулсан илтгэл хэлбэрээр, Powerpoint  хэлбэрээр
  4. Салбарын  танилцуулгын материалууд , / аймгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, аймгийн хүн ам зүйн үзүүлэлтүүд, мал тооллогын дүнгийн танилцуулга, үйлдвэр, үйлчилгээний салбарын хөгжилт /
  5. Ажиллах хүчний түүвэр судалгааны үндсэн үр дүн улирал,жилээр
  6. Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үндсэн үр дүн улирал,жилээр
  7. Статистикийн эмхэтгэл
  8. Статистикийн өврийн дэвтэр
  9. Улирлын инфографикууд
  10. Сонирхолтой статистикийн мэдээллүүд /тухай бүрийн үзүүлэлтээр/

ХЭЛТСИЙН ДОТООД ЖУРАМ  ҮЗЭХ

 

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 9-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2386
  ноолуур -