Увс аймгийн мал 5 төрөлдөө өслөө

Нийтэлсэн: 2019 он 12 сар 28. 08 цаг 27 минут
2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд нийт 3 сая 279 мянга 288 толгой мал тоологдож 5 төрөлдөө өслөө. 2018 онтой харьцуулахад малын тоо 104.0 мянга буюу 3.3 хувиар өссөн байна. 14 сумын малын тоо нийт дүнгээр өсчээ. 6 сум малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.Аймгийн хэмжээнд 130.6 мянган адуу, 25.6 мянган тэмээ,195.7 мянган үхэр, 1604.7 мянган хонь,1322.5 мянган ямаа , 176 нахай, 218 шувуу , 65 бүл зөгий тоологдсон байна.
Дэлгэрэнгүй

Сумдын түр товчооныхонд ээлжит цахим хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 12 сар 27. 10 цаг 46 минут
Хүн ам , орон сууцын 2020 оны улсын тооллогын аймгийн шуурхай төлөвлөгөөний дагуу 14 хоног тутамд сам, багийн түр товчооны гишүүдтэй цг үеийн мэдээллээр ЦАХИМ хурал зохион байгуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллого эхлэхэд хэдхэн хоног үлдлээ

Нийтэлсэн: 2019 он 12 сар 26. 14 цаг 35 минут
Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллого эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.Тооллогын мэдээлэл нь түүх болон архивт хадгалагдагдаж хэзээ нэгэн цагт лавлагаа, тодорхойлолт авахад чухал мэдээлэл болох юм. Иймд хүн ам, өрхийн бүртгэлийн сан дахь мэдээллээ шалгаагүй иргэд байгаа бол мэдээллээ шалгаж баталгаажуулаарай. registration.nso.mn сайтад хандаж өөрсдөө мэдээллээ шалгаж баталгаажуулах боломжтой,эсвэл өөрийн харъяа багийн засаг дарга,нийгмийн ажилтанд хандаж мэдээллээ шалгуулж болно. Дараахь холбоосоор орж Тооллогын тухай мэдээллийг үзнэ үү. https://www.facebook.com/100013000390678/videos/1065185527258117/
Дэлгэрэнгүй

Хуулийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 12 сар 24. 04 цаг 59 минут
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг долоо хоногийн хурлаар хэлтсийн нийт албан хаагчдад танилцуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Тэс сумын ТТ-ны ажилтнуудад заавар зөвлөмж өгч ажиллав

Нийтэлсэн: 2019 он 12 сар 18. 10 цаг 56 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Тэс суманд тооллогын түр товчооны ажлын явцыг шалгаж сум, багийн түр товчооны дарга, гишүүд, сумын тооллогын ажил хариуцсан ажилтанд заавар зөвлөмж өгч ажиллалаа. Мөн төрийн байгууллагуудаар ажиллаж төрийн албан хаагчид, сумын хурлын төлөөлөгчдийн өөрийн болон өрхийн мэдээллийг шалгаж баталгаажуулах ажлыг өрнүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын хяналтаар сумдад ажиллаж байна.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 05 цаг 35 минут
Аймгийн мал тооллогын комиссын гишүүн, Статистикийн хэлтсийн ХАА салбар хариуцсан мэргэжилтэн Л.Цогтсайханаар ахлуулсан ХХААГ-ын мэргэжилтэн Д.Өлзийхишиг, статистикийн хэлтсийн ажилтан Б.Базаргарьд нар мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын хяналтын ажлаар Наранбулаг, Завхан сумдад ажиллаж байна.Мөн 2-р чиглэл Хяргас,Цагаанхайрхан сумда ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Сум багийн ТТ гишүүдтэй цаг үеийн мэдээллээр цахим хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 12 сар 14. 08 цаг 50 минут
Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын аймгийн шуурхай төлөвлөгөөний дагуу 14 хоног тутам сум багийн түр товчооны гишүүдтэй цахим хурал зохион байгуулагдаж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн тооллогын комиссын дарга Д.Батсайхан ард иргэддээ тооллогын талаархи мэдээлэл хүргэлээ

Нийтэлсэн: 2019 он 12 сар 14. 08 цаг 31 минут
Монгол Улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа тодруулбал, анх 1918 онд хийсэн бол удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад, завсрын тооллогыг 2015 онд явуулсны дотор сүүлийн 4 тооллогыг орон сууцны нөхцлийн тооллоготой хамтатган зохион байгуулсан юм. Хуулинд заасны дагуу 2020 оны 1 дүгээр сард ээлжит тооллогыг зохион байгуулж явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоож, мөн өдрийн УИХ-ын 77 дугаар тогтоолоор тооллогын Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Аймаг, сумдын тооллогын комиссыг ИТХ-н тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн тооллогын комисс 24 хүний бүрэлдэхүүнтэй, сумын тооллогын комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй батлагдан ажиллаж байна. Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын дарга, миний бие, Хүн ам, орон сууцны тооллогын орлогч даргаар Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг ажиллаж тооллогын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит тооллогын гол онцлог нь мэдээлэл цулгуулалтын бүртгэл, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдах бөгөөд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг бусад төрийн мэдээллийн сангуудтай тулгах, сайжруулах зорилгоор багийн засаг дарга нар болон статистикийн салбарын ажилтнуудын 5 бүсийн сургалтыг амжилттай зохион байгуулж аймгийн хэмжээнд багийн Засаг дарга нар, сум багийн түр товчооны гишүүд бүх өрхөөр явж Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг хөтөлж Хүн ам өрхийн мэдээллийн санд тухайн өрх, хүн амын баяжилт, өөрчлөлтийг шинэчлэн оруулсан байгаа. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1-р сарын 8-ны 00:00 цагаар тогтоон зураг авалт хийгдэж тов хүртэлх хугацаанд байсан бүх өрх, хүн амын мэдээллээр таслагдан хүн ам, өрхийн мэдээллийн сан хаагдана. Тухайн хаагдсан ХАӨМС-аас хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг 100 хувь бүртгэлийн аргаар татаж гаргана. 2020 оны 1-р сарын 9-нөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг санд байгаа өрх, хүн амын арван хувийг түүвэрлэн авч уламжлалт аргаар, тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулна. Энэхүү асуулгын хуудсаар авсан тооллогын мэдээллийг хаагдсан ХАӨМС-тай тулгалт хийн, чанарыг шалгаж хүн ам, орон сууцны тооллогын дүнг эцэслэн гаргах юм. Монгол орон даяар хүн ам орон сууцны ээлжит тооллого эхлэхэд 24 хоног үлдэж байна Хүн ам өрхийн мэдээллээ айл өрх иргэн бүр мэдээллээ Registration.nso.mn хаягаар орж шалгах, эсвэл харьяа сум багийнхаа засаг дарга дээр очиж шалгаж баталгаажуулснаар иргэд та бүхэн төрдөө үнэн бодит мэдээллээр тоологдож бүртгэгдсэнээр төрийн архивын лавлагааг бий болгож байна. Хүн ам өрхийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр төрийн үйлчилгээг саад бэрхшээлгүйгээр авч байх томоохон боломж ч бүрдэх юм. Энэхүү түүхэн хариуцлагатай тооллогод айл өрх, иргэн бүр хариуцлагатай хандаж идэвхтэй оролцохыг аймгийн засаг даргын хувьд мөн Увс аймгийн хүн ам орон сууцны тооллогын комиссын даргын хувьд та бүхэнд уриалж байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500