Улаанбурхан,улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа эхэллээ.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 17. 17 цаг 18 минут
Судалгааны зорилго: Монгол улсын 6 сартайгаас 35 настай хүн амын улаанбурхан,улаанууд өвчний эсрэг дархлал тогтцыг тухайн цаг хугацааны хувьд нэг агшинд тогтооход оршино. Улаанбурхан,улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаанд Увс аймгийн Малчин, Зүүнхангай, Өлгий, Улаангом, Ховд сумын 235 өрх хамрагдахаар сонгогдсон байна. Судалгаа Өлгий сумын Хөдөлмөр баг, Зүүнхангай сумын Хайрхан, Малчин сумын Цалгар, Улаангом сумын 10-р багт явагдаж эхэллээ.
Дэлгэрэнгүй

Статистикийн боловсрол сэдэвт хичээл заав

Нийтэлсэн: 2016 он 11 сар 16. 17 цаг 57 минут
Цогцолбор 2-р сургуулийн Болор багштай 12д ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа. Сурагчид маш анхааралтай,идэвхтэй оролцлоо. Төгсөх ангийн хүүхдүүдэд мэргэжил сонгоход нь дөхөм болсон хичээл боллоо гэж сурагчид талархлаа илэрхийллээ
Дэлгэрэнгүй

10 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав

Нийтэлсэн: 2016 он 11 сар 11. 14 цаг 35 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 10 сарын танилцуулгаар орон нутгийн САМА телевизээр мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 10 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 11. 14 цаг 12 минут
2016 оны эхний 10 сард 1709 эхээс 1718 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 57 – оор буюу 3.4 хувиар өссөн байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1081 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар буюу 25 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 629 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 58.2 хувийг эзэлж байна. 2016 оны 1400 ажлын байр шинээр бий болгох зорилттойгоос 671 шинэ ажлын байр бий болж зорилтын биелэлт 47.9 хувьтай байна. НДС-д шимтгэлээр 12.1 тэрбум төгрөг оруулахаас 11.9 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 1.5 хувиар буюу 186.8 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 1123.3 сая төгрөгөөр буюу 10.4 хувиар өссөн байна.Нийгмийн халамжийн сангаас оны эхний 10 сард нийт 31.0 мянган хүнд 7.8 тэрбум төгрөг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 5.0 мян.хүнээр буюу 19.2 хувиар, зарцуулсан мөнгөн дүн 9.9 хувиар буюу 707.9 сая.төг-өөр өслөө. Аймгийн хэмжээнд 2016 оны 10 сард нэг хүртэлх насандаа 42 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хүүхдээр өссөн. 1–5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 50 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 13-аар өссөн байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.
Дэлгэрэнгүй

Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг аймагт зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Нийтэлсэн: 2016 он 11 сар 08. 16 цаг 53 минут
Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг аймагт зохион байгуулах ажлын хэсэг хуралдав. Ажлын хэсгийн орлогч дарга-Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг судалгааны явцын талаар мэдээлэл хийж, судалгааг эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг хэллээ.Ажлын хэсгийн дарга судалгааг эрчимжүүлэх, бичил уурхай эрхлэгчдийг судалгаанд хамруулахаар багийн дарга,нийгмийн ажилтнууд, ТББ-н тэргүүнүүдтэй хамтарч ажиллаж үр дүнтэй дуусгахыг үүрэг болголоо.
Дэлгэрэнгүй

Кызылийн Статистикийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 08. 16 цаг 35 минут
Кызылийн Статистикийн газрын даргыг хүлээн авч танилцах уулзалт зохион байгууллаа. Хэлтсийн ажилтнуудтай уулзаж Увс аймгийн болон улсын зарим статистикаас асууж бидний сонирхсон асуултанд хариулж бяцхан дурсгалын зүйл солилцов. Увсын бренд бүтээгдэхүүнийг сонирхон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо.Тэрээр эцэст нь статистикийн салбарын ажил их гэдгийг онцлоод эвсэг, чадварлаг хамт олныг бүрдүүлж чадсан даргад болон бидний ажилд амжилт хүслээ.Мөн Монгол улсад зохион байгуулагдах семинарт их ач холбогдол өгч 2 орны статистикийн хамтын ажиллагаа улам өргөжихийг ерөөв.Увс аймагт богинохон хугацаанд байсан ч их зүйл мэдэж, үзэж сонирхсондоо баяртай байгаа илэрхийллээ.
Дэлгэрэнгүй

Анхан шатны мэдээ гаргагч нарт заавар, зөвлөмж өгч ажиллалаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 03. 19 цаг 16 минут
Анхан шатны мэдээнд хяналт тавих, байгууллагын мэдээний самбартай болгох ажлын хүрээнд Улаангом сумын тамгын газрын МЭҮТ-н мал аж ахуй, газар тариалангийн салбарын мэдээ тайлан гаргадаг мэргэжилтнүүдтэй уулзаж, заавар зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Увс эм хангамж ХХК-ны мэдээ гаргалтанд хяналт хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Агентлагуудын удирдах албан тушаалтны сургалтанд хамрагдлаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 03. 19 цаг 04 минут
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсээс зохион байгуулсан Агентлагуудын удирдах албан тушаалтны сургалтанд хэлтсийн дарга, нягтлан бодогч, архив бичиг хэргийн ажилтан нар хамрагдлаа. Сургалтаар шинээр мөрдөгдөж эхэлж байгаа Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль журмуудын өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээлэл хийгдлээ.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500