Статистистикийн өврийн дэвтэр хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 11 сар 24. 13 цаг 06 минут
Энэхүү өврийн дэвтрээс Увс аймгийн нийгэм, эдийн засгийн байдлыг тольдон харах болно.
Дэлгэрэнгүй

Сумдын Санхүү албаны мэргэжилтнүүдэд мал тооллогын ажлын сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 17. 17 цаг 51 минут
Сумдын Санхүү албаны мэргэжилтнүүдэд 2015 оны мал тооллогын болон салбарын статистик мэдээ гаргах аргачлал, ХАОСЗТ-ын ажлын явцын талаар, шинэчлэгдсэн програм хангамжаар сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдрөөр хичээл заалаа

Нийтэлсэн: 2015 он 11 сар 17. 17 цаг 43 минут
Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдрөөр ЕБС болон Хөдөлмөрийн дээд сургуулийн сурагч, оюутнуудад хичээл заалаа
Дэлгэрэнгүй

2015 оны эхний 10 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 11 сар 15. 16 цаг 53 минут
2015 оны эхний 10 сард 1650 эхээс 1661 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 136 – аар буюу 7.6 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 13 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр бага байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1056 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.6 хувиар буюу 222 хүнээр өсч, өмнөх сараасаа 7.2 хувиар буюу 82 ажилгүй иргэдээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 639 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 60.5 хувийг эзэлж байна. Нялхсын эндэгдэл Зүүнговьд 2, Өндөрхангай 2, Тариалан 2, Түргэн 1, Тэс 2, Ховд 1, Зүүнхангай 1, Наранбулаг 1, Улаангомд 20 тохиолдол гарч бусад сумдад гараагүй байна. Осол гэмтлийн улмаас 47 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 689 болсон байна. Осол гэмтлийн улмаас нас барагчдын тоо өмнөх 3 жилийн дунджаас 5.4 хувиар буурсан бол өвчлөгчдийн тоо 6.0 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 2015 он 10 сар 20. 15 цаг 09 минут
Дэлхийн статистикийн өдрийг Увс аймагт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Дэлгэрэнгүй

Сүүлийн 5 жилийн эхний 9 сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр инфографик бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 14. 23 цаг 33 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн сүүлийн 5 жилийн эхний 9 сарын мэдээллээр инфографик бэлтгэн гаргалаа
Дэлгэрэнгүй

Эхний 9 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 14. 22 цаг 59 минут
Эхний 9 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 9 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 14. 22 цаг 39 минут
2015 оны эхний 9 сард 1518 эхээс 1529 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 94 – аар буюу 5.8 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 28 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр буурч, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хүүхдээр бага байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -