Сумдын ажилтнуудад сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2017 он 03 сар 17. 11 цаг 06 минут
Аймгийн 2017 оны жилийн нэгдсэн сургалтын графикийн дагуу сумдын статистик хариуцсан ажилтнуудын чадавхыг сайжруулах, 2017 онд хэрэгжүүлэх статистикийн салбарын үйл ажиллагааны талаар оны эхний сургалт Улаангом хотод 3-р сарын 16-наас эхлэн 2 өдрийн сургалт явагдаж байна. 2016 оны сумдын статистикийн ажлаараа тэргүүлсэн Өндөрхангай сум, Давст сум, Цагаанхайрхан сумын статистикийн ажилтан нартаа баяр хүргэж, бүх сумдын статистикч нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 2 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 18 цаг 25 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 2 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 2 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 13 цаг 10 минут
2017 оны 02-р сард 277 эхээс 277 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 82–өөр буюу 22.8 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 2 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3-р бага байна. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1183 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар буюу 63 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 663 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.0 хувийг эзэлж байна. НДС-д шимтгэлээр 2364.8 сая төгрөг оруулахаас 1967.0 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 16.8 хувиар буюу 397.8 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 151.7 сая төгрөгөөр буюу 7.2 хувиар буурсан байна. Осол гэмтлийн улмаас 5 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 183 болсон нь өмнөх 4 жилийн дунджаас өвчлөгчдийн тоо 15.8 хувиар өссөн, осол гэмтлийн нас баралтын тоо 20.6 хувиар буурсан байна.
Дэлгэрэнгүй

Өрхөд суурилсан судалгааны ажилд хяналтаар ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 24. 16 цаг 41 минут
Өрхөд суурилсан судалгаа ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшинг тооцож гаргадаг түүвэр судалгаа-ажиллах хүчний судалгааны хяналтаар Улаангом сумын 9-р баг, Наранбулаг сумын алдар багт Өрхийн амьжиргааны түвшин,өрхийн дундаж орлого,зарлага тооцон гаргадаг өрхийн түүвэр судалгаа - өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны хяналтаар Ховд сумын Ховд баг, Баруунтуруун сумын Туруун багт ажиллаа.
Дэлгэрэнгүй

Сарын аяны хүрээнд Тэс,Зүүнговь,Баруунтуруун сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 24. 12 цаг 22 минут
Сарын аяны хүрээнд Тэс,Зүүнговь, Баруунтуруун сумдад эрүүл мэндийн статистикийн улсын байцаагчтай хамтран ажиллаа
Дэлгэрэнгүй

Сарын аяны хүрээнд сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 20. 12 цаг 37 минут
"САЙН ЧАНАРТАЙ ТОО МЭДЭЭЛЭЛ САЙН САЙХАН АМЬДРАЛД" аяны хүрээнд Өмнөговь суманд албан ёсны статистик мэдээний график эзэнжүүлсэн байдал, иргэний бүртгэл, эмнэлгийн мэдээг ХАӨМС-д тулгалт хийх, шинэчлэлийг хийсэн байдал, статистик мэдээллийг хэрэглээ үйлчилгээ болгох ажил өрнүүлсэн байдал, анхан шатны мэдээний бүрдэлд нь хяналт тавин, заавар зөвлөмж өгч ажиллаа.
Дэлгэрэнгүй

1 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 15. 14 цаг 25 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны эхний 1 сарын байдлыг иргэдэд хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурлын зохион байгууллаа. Орон нутгийн Увс нам бус телевиз, МВС ТВ, Увс телевизийнхэн оролцож мэдээллийг өөрсдийн сувгаар иргэдэд хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 1-р сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 21 цаг 22 минут
2017 оны 01-р сард 133 эхээс134 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 41–өөр буюу 23.4 хувиар буурсан байна.Гэрийн төрөлт 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 –оор бага байна. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо1183 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар буюу 63 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 663 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.0 хувийг эзэлж байна. 2017 оны 1 сарын байдлаар 87 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.1 хувиар өсчээ. НДС-д шимтгэлээр 1073.3 сая төгрөг оруулахаас 908.6 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 15.3 хувиар буюу 164.7 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 33.5 сая төгрөгөөр буюу 3.8 хувиар өссөн байна. 2947.6 сая төгрөг тэтгэвэрт, 89.5 сая төгрөгийг тэтгэмжийн даатгалд, 7.3 сая төгрөгийг ҮОМШӨ-нд,65.5 сая төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас зарцуулж тэтгэвэр тэтгэмж болон бусад даатгалыг бүрэн олгосон байна. Осол гэмтлийн улмаас 4 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 90 болсон нь өмнөх 4 жилийн дунджаас өвчлөгчдийн тоо 11.1 хувиар, осол гэмтлийн нас баралтын тоо 60.0 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 2.3 хувь нь гепатит, 11.4 хувь нь цусан суулгаар, 4.5 хувь нь сүрьеэгээр, 56.8 хувь нь БЗХӨ, 25 хувь нь бусад өвчнөөр өвчилжээ. Энэ оны 1 - р сард агаарын температур дунджаар Тэс, Зүүнговь сумдад 30-аас дээш хүйтэн Өндөрхангай,Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Ховд, Цагаанхайрхан сумдад -20 хүртэл хүйтэрсэн байна. Агаарын чанарын мэдээгээр тоосны хүлцэх агууламжаас давсан тохиолдол 8 гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 0.001мг/м3 , тоос 0.026 мг/м3 аар илүү, азотын давхар исэл 0.005мг/м3 ,нүүрстөрөгчийн дутуу исэл 0.14мг/м3аар бага байлаа. Энэ оны 1 дүгээр сард шар усны үерийн тохиолдол 2, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 6, обьектын гал түймэр 7 гарсан байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500