ХАОС-ны 2020 оны улсын тооллогын сум, багийн Түр товчооны ажилтнуудын Зүүн бүсийн сургалт Тэс суманд боллоо

Нийтэлсэн: 2019 он 05 сар 24. 09 цаг 21 минут
Зүүн бүсийн сум, багийн ХАОСТ-ын түр товчооны гишүүдэд ээлжит 2020 оны тооллогын хууль, эрх зүй, зорилго, зорилт, ач холбогдол үзэл баримтлалын талаарх мэдээллийг сургалтаар өгч байгаа бөгөөд бүртгэлийн аргыг ашиглаж Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг өрх, хүн бүрээр шинэчлэн бүх төрийн мэдээллийн сангуудтай уялдуулах ажлуудыг тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сум, багийн түр товчооны гишүүд хамтран зохион байгуулах юм. Аливаа тооллого, судалгааны арга аргачлалыг нэгдсэн ойлголтоор хангах нь хамгийн чухал. Өрх, хүн амын бүртгэлийн дэвтэр шинэчлэгдсэн болон нилээдгүй ойлголт тодорхойлолтод өөрчлөлт орсныг сургалтаар дэлгэрэнгүй танилцуулж түр товчооны гишүүд бүр нэгдсэн нэг ойлголттой болсон нь тооллогыг зохион байгуулж бэлтгэл ажлыг эхлүүлэхэд маш их үр өгөөжтэй юм. Мөн бүсийн сургалтаар сумдын ХАОСТ-ын түр товчооны орлогч дарга буюу сумдын ЗДТГ-н дарга нар сум, орон нутгийнхаа онцлог болон нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулан илтгэл тавьж Увс аймгийг бүсчлэн хөгжүүлэхэд тэдний оролцоог дурдаж сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн Статистикийн улсын байцаагчид Өндөрхангай суманд ажиллаж байна.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 21. 05 цаг 48 минут
Анхан шатны статистик мэдээ тайлангийн хяналт, төрийн байгууллагуудын салбарын статистикчдын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээ тайлангийн зөрүүгүй байдлыг хангах зорилгоор статистикийн улсын байцаагчид ӨНДӨРХАНГАЙ суманд ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Орон нутгийн телевизүүдээр ХАОСТ-ын талаар мэдээлэл хийв.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 03 цаг 52 минут
Орон нутгийн телевизүүдэд ХАОСТ-2020 тооллогын талаарх мэдээллийг өглөө. 2020 оны ХАОСТ нь бүртгэл болон уламжлалт аргыг хослуулан хийгдэээрээ онцлог юм. Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сум, багийн түр товчоодын ажилтнуудыг бүсчлэн сургалтуудыг зохион байгуулж байна. Шинэчлэгдсэн өрхийн бүртгэлийн дэвтрийг хөтлөхөөр ажилтнууд өрх бүрээр явж мэдээлэл цуглуулалтын ажлыг хийж байна. Хүн ам орон сууцны улсын тооллогын тухай хуульд заасны дагуу иргэд тооллогод идэвхтэй хамрагдаж тооллогын ажилтнуудад үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх, тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх үүрэгтэй. Иймд аймгийнхаа нийт иргэдийг хуульд заасан үүргээ ухамсартайгаар биелүүлэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 4 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 09 цаг 58 минут
Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 4 сард 610 эх амаржиж, 615 хүүхэд төрж, мөн нас баралт 167 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1 (0.2%) - ээр, төрсөн хүүхэд 1 (0.2%) – ээр, нас баралт 29 (21.0%)-өөр тус тус нэмэгджээ. 1000 хүнд ноогдох төрөлт 7.4, нас баралт 2.0, цэвэр өсөлт 5.4 болов. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 757 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 95 (11.2 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 421 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 55.6 хувийг эзэлж байна.Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 15.6 хувь, 25-34 насны 38.2 хувь, 35-44 насны 24.6 хувь, 45-54 насны 17.6 хувь, 55-59 насны 3.6 хувь, 60 дээш насны ажилгүйчүүд 0.5 хувийг эзэлж байна. Ажилгүйчүүдийн 26.2 хувь нь дээд, 13.3 хувь нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 51.1 хувь нь бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой, 9.4 хувь нь бага болон боловсролгүй хүмүүс эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн улсын байцаагчид Тэс суманд ажиллалаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 04 цаг 59 минут
Анхан шатны статистик мэдээ тайлангийн хяналт, төрийн байгууллагуудын салбарын статистикчдын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээ тайлангийн зөрүүгүй байдлыг хангах зорилгоор статистикийн улсын байцаагчид Тэс суманд ажиллалаа.Тэс сумын төрийн байгууллагуудын статистик мэдээ тайланд статистикийн улсын байцаагчид заавар зөвлөмж өглөө. Аймгийн хэмжээнд Тэс сум нь аймгийн төвөөс бусад сумдаас өрх, хүн амын тоогоороо хамгийн их буюу аймгийн нийт хүн амын 5.1 хувийг эзэлдэг юм. Байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоо сайн төдийгүй Цэцэрлэг, ЭМТ гээд анхан шатны мэдээ тайлангийн бүрдэл, хөтлөлт, мөн статистик мэдээ тайлангийн ашиглалт хэрэглээг нэмэгдүүлсэн олон сайхан ажлуудыг төрийн байгууллагуудын удирдлагууд болон салбарын статистикчид зохион байгуулан ажиллажээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 4 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 14. 01 цаг 48 минут
Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 4 сард аймгийн төсөвт 10.5 тэрбум төгрөг оруулахаас 10.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.9 хувьтай, 307.9 (2.9%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 3.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4.6 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 136.9 хувиар биелүүлж, 1251.1 (36.9%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 952.8 сая төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 1896.0 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 943.2 (99.0%) сая төгрөгөөр, аймгийн төсөвт өөрийн орлогоор 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 2.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 112.7 хувиар биелүүлж, 307.9 (12.7%)сая төгрөгөөр тус тус давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 1295.0 (38.7%)сая төгрөгөөр их, үүнээс улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 999.3 (2.1 дахин) сая төгрөгөөр, аймгийн төсөвт төвлөрүүлсэн орлого 295.7 (12.1%) сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Уулсын төсөвт төвлөрүүлэх орлогуудаас ААНБ-ын орлогын албан татварын төлөвлөгөө 1.9 (1.4 %) сая төгрөгөөр тасарч, нэмэгдсэн өртгийн татвар 741.6 (2.0 дахин) сая төгрөгөөр, онцгой албан татвар 95.8 (2.5 дахин), ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 87.8 (4.4 дахин), агаарын бохирдлын төлбөр 19.9 (4.4 дахин) сая төгрөгөөр тус тус давж биелэгдсэн байна. Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 22.0 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар, өмнөх 3 жилийн дунджаас 10.4 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр оны эхний 4 сард 317.6 сая төгрөгийн өртэй, 94.3 сая төгрөгийн авлагатай гарсан байна. Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд энэ оны эхний 4 сард 4731.3 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4934.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 8.0 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 11.8 хувиар буурсан байна.Нийт үйлдвэрлэлтийн 74.3 хувийг дулаан түгээлт усан хангамж, 19.7 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 6.0 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна. Энэ оны 4-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувь өмнөх сараас 0.7, оны эхнээс 3.7 хувь өссөн байна. Өмнөх сараас хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.6, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1, гэр ахуйн тавилгын бүлгийн үнэ 0.7, эм тарианы бүлгийн үнэ 0.1, тээврийн бүлгийн үнэ 1.2, амралт чөлөөт цагийн бүлгийн үнэ 0.3, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.5 хувиар өссөн нь үнийн ерөнхий индекс 0.7 хувиар өсөхөд нөлөөллөө.
Дэлгэрэнгүй

Иргэдэд ХАОСТ-ын талаар мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2019 он 05 сар 13. 08 цаг 45 минут
ХАОСТ-ын аймгийн комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг тооллогын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Хүн ам орон сууцны тооллого нь бие даасан хуультайгаас гадна 2020 оны орон сууцны тооллого бүртгэл болон уламжлалт аргаар явагдахаараа онцлог юм. Бүртгэлийн арга нь Хүн ам өрхийн мэдээллийн санд суурилагдана. Иймд мэдээллийн сангийн чанарт анхаарч мэдээллийн сангийн баяжилт шинэчлэл хийгдэж байна.Монгол улсын Хүн ам орон сууцны тооллогын тухай хуулийн 17 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад иргэдийн хүлээх үүрэг 17.1.Тооллогод иргэд дор дурдсан үүрэгтэй оролцоно: 17.1.1.тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх; 17.1.2.тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх; 17.1.3.тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах гэж хуульчилсан байдаг. Мөн зөрчлийн тухай хуулийн 15.19-д Иргэд дээрх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Улаангом сумын багийн түр товчооны ажилтнууд 5 сарын 7 ноос эхлэн өрхүүдээд явж шинэчилсэн өрхийн дэвтрийн бүртгэлийг хөтөлж байгаа. Энэ ажилд иргэд маань идэвх санаачлагатай оролцоорой. Улаангом-сум Улаангом-сум фейсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Дэлгэрэнгүй

Сум, багийн түр товчоодын ажилтнуудын Баруун бүсийн сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 08. 04 цаг 02 минут
"ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО"-ын бэлтгэл ажлын хүрээнд сум багийн түр товчоодын ажилтнуудад бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд БАРУУН БҮС-ийн сургалтыг ӨЛГИЙ суманд НАРАНБУЛАГ, ӨМНӨГОВЬ, ХОВД, ТАРИАЛАН, ЗАВХАН сумын ажилтнуудыг хамруулан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын нээлтийг Б.ГИВААН баатрын талбай хийж, Өлгий сумын Засаг дарга, ХАОСТ-ын сумын комиссын дарга Х.Шагдаржав, аймгийн ХАОСТ-ын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, аймгийн түр товчооны гишүүн, ЭМГ-ын хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Ж.Чимгээ нар сургалтыг нээж, сургалтанд амжилт хүслээ. Сургалтаар ХАОСТооллогын хууль эрх зүйн орчин, зорилго, зорилт, ач холбогдлын талаар илтгэлүүд тавигдаж тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын талаархи мэдээллүүд хийгдэж онол , дадлага хосолсон маш үр дүнтэй сургалт боллоо. Сургалтанд оролцож байгаа сумдын Тамгын газрын дарга нар өөрийн сумын нийгэм эдийн засгийн байдлын товч мэдээллийг хүргэж ажилтнуудаа удирдан сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцлоо.Сургалтанд оролцогчид Өлгий сумын эрүүл мэнд, боловсрол,соёлын салбарын статистикчид, Сумын статистик хариуцсан ажилтан, багийн Засаг дарга нарын ажилтай танилцаж туршлага судаллаа. Тус сумын статистикч нарт бусдадаа үлгэр дууриал болсон маш олон ажлууд байлаа.Сургалтын төгсгөлд оролцогчид санал бодлоо хэлж сургалтын үйл ажиллагааг өндрөөр үнэлэв.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -