Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний хагас жилийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 07 сар 13. 15 цаг 32 минут
2015 оны эхний 6 сард 1036 эхээс 1046 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 10 – аар буюу 0.9 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 10 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр их байна. Хүн амын нас баралт 224 гарч өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн бөгөөд 1000 хүнд 3.0 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.1 промилээр их байна. Нийт нас баралтын 15.6 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 2.1 пунктээр буурсан байна. Хүн амын нас баралтын тоо өмнөх 4 жилийн дунджаас 1.7 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын завсрын тооллогын гэрээт ажилтнууд ажилдаа шамдан орлоо

Нийтэлсэн: 2015 он 07 сар 10. 14 цаг 17 минут
Улаангом сумын 9 багт гэрээт ажилтан томилогдон багийн засаг дарга, Статистикийн хэлтэстэй гурвалсан гэрээ байгууулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын завсрын тооллогын ажил эхэллээ

Нийтэлсэн: 2015 он 07 сар 10. 11 цаг 20 минут
Монгол улс хүн ам, орон сууцны 10 дахь тооллогыг 2010 онд НҮБ-аас боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллого явуулахад дагаж мөрдөх үндсэн зарчим, арга зүйн зөвлөмж”-ийг үндэслэн олон улсын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулсан билээ. Энэ тооллогоос хойш төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодохойлоход хүн амын талаарх илүү өргөн мэдээлэл бий болгох шаардлага тулгарч байна. Энэхүү хэрэгцээг хангах үүднээс Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого нь суурь мэдээлэл болох юм. Монгол Улсын хүн амын байршлыг бүрэн зөв тодорхойлох, гадаадад зорчиж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах, манай улсад урт болон богино хугацаагаар оршин суухаар ирж буй гадаадын иргэдийн бүртгэл, хүн ам, өрхийн болон гадаад шилжих хөдөлгөөний сангуудын хоорондын уялдааг сайжруулах, мэдээллийн сангийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход завсрын тооллогын ач холбогдол оршино. Түүнчлэн хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг явуулах бэлтгэл нөхцөл болно. Хүн ам, орон сууцны завсрын тооллого аймгийн хэмжээнд эхэлж энэ хүрээнд өрх, хүн амын мэдээллийг шинэчлэх ажил хийгдэж байна. Иргэд та бүхэн хүн ам зүйн үзүүлэлтүүд, оршин байгаа нөхцөл байдлын талаархи мэдээллээ үнэн зөв өгснөөр жил бүрийн бодлого, төлөвлөлтөнд ашиглагдах чухал шаардлагатай мэдээллийг бий болгох юм. Иймд төрийн мэдээллийн нэгдсэн санд байгаа өрх, иргэнийхээ мэдээллийг баяжуулж баталгаажуулан тооллогын ажилд идэвхитэй оролцохыг хүсэж байна.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн Ажил эрхлэлтийн танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2015 он 07 сар 03. 18 цаг 16 минут
Монгол улсын хүн амын амьжиргааны түвшин, ажил эрхлэлт, амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт орж богино хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгааг дагалдан ажил эрхлэлт, ажиллах хүч, ажилгүйдлийн талаархи бодит мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа билээ. Энэ судалгааны гол зорилго нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино.
Дэлгэрэнгүй

Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган Увс аймагт 2015 оны 25-26 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 25. 10 цаг 17 минут
Чуулган өнөөдөр Увс аймагт эхэлж байна. Энэ удаагийн чуулганы үндсэн сэдэв нь ИХ НАЯДЫН УВС. Энэ нь өнөөдөр байгаа 300 тэрбум багтаамжтай эдийн засгаа 1000 тэрбум буюу ИХ НАЯД болгох, тусламж, төрийн үйлчилгээ зонхилсон бүтцийг үйлдвэрлэл, үйлчилгээнээс бүтсэн ЗӨВ ЭДИЙН ЗАСГИЙН бүтэцтэй болгох тооцоотой, судалгаатай, бодитой, хэмжих хугацаатай төсөл юм.
Дэлгэрэнгүй

Улсын тэргүүний аймгийн соёрхол гардуулах ёслолын ажиллагаа болов

Нийтэлсэн: 2015 он 06 сар 15. 17 цаг 48 минут
Увс аймаг маань Монгол улсын хууль тогтоомж ,төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж,засаглалын чадамж,нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө манлайлан тэргүүлж "2014 оны ШИЛДЭГ АЙМАГ"-аар шалгарлаа. Увс аймгийн хувьд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн жилүүдэд тогтмол сайн үнэлэгдэж байсан. Тухайлбал 2010 онд III, 2011 онд IV, 2012 онд III, 2013 онд IV байр эзэлж байсан бол 2014 оны ажлаараа баруун бүсээ манлайлж улсын шилдэг аймгаар шалгарлаа. 2014 оны хувьд нийгмийн суурь үзүүлэлтүүд өндөр үнэлэгдэж, баруун бүсийн аймгуудаас 20 гаруй пунктээр өндөр үнэлэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн үйлдвэр,барилга,үйлчилгээний салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 13. 17 цаг 13 минут
Анх манай аймагт 1940 онд 15 ажиллагсадтай модон эдлэл,гутал, төмөр эдлэл, тоосго, давс зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн хоршоолол нэртэй үйлдвэрийн улсын байгууллага байгуулагдаж тухайн ондоо /2005 оны зэрэгжүүлэх үнэнд шилжүүлснээр/ 83.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай , эдийн засгийн оргил үе болох 1990 онд Хүнсний үйлдвэр,модны үйлдвэр,гурилын үйлдвэр,нүүрсний уурхай, хэвлэх үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ахуйн үйлчилгээний газар зэрэг 2301 ажиллагсад бүхий 8 улсын үйлдвэрийн газар 51 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2005 оны зэрэгцүүлэх үнээр 16.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1 ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмж 7053.2 мянган төгрөг байсан бол хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засгийн үе болох 2014 оны байдлаар 1 улсын үйлдвэрийн газар, 114 хувийн аж ахуйн нэгжүүд нийт 897 ажиллагсадтайгаар 4.8 тэрбум төгрөгийн 75 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөдөлмөрийн бүтээмж нь 5.5 сая төгрөг болсон байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 5 сарын мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 19 цаг 54 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаархи мэдээллийг нийт иргэдэд хүргэх зорилгоор "Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал-2015 оны 5 сард” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж түүнд 1 телевиз, аймгийн сонины сурвалжлагч, эрхлэгч, засаг даргын хэвлэлийн төлөөлөгчид 7 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -