ХАА-н салбарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 04 сар 02. 12 цаг 24 минут
Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль цаг агаараас хамааралтай байх бөгөөд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгдэж байдаг. Энэхүү танилцуулгад Увс аймгийн 2015 оны мал тооллогын дүнг нэгтгэн дүгнэснээс гадна мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт хэрэглэж буй хашаа, худаг, тэжээлийн хүрэлцээ хангамж болон шинээр гаргасан, сэргээн засварласан худаг, уст цэг, малжуулалтын талаархи мэдээллийг тусган орууллаа. Мөн аймгийн тариалалт, ургац хураалтын 2015 оны мэдээллийг нэгтгэн орууллаа. Тооллогын дүнг бүсчилсэн байдлаар Баруун, Хойд, Өмнөд, Зүүн бүс болон Улаангом гэсэн ангилаллаар зэрэгцүүлэлт хийж гаргалаа. Манай улсын түүний дотор Увс аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга судалгаа суурь материал болно гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй

УРИАЛГА

Нийтэлсэн: 2016 он 03 сар 28. 09 цаг 12 минут
2016 оны 4 сарын 29-өөс 6 сарын 30 ны өдөр хүртэл иргэний хаягийн болон шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдэхгүй болох тул ИРГЭН ТА байнгын амьдардаг хаягандаа бүртгэлгүй бол шилжүүлгээ хийлгэж хаягандаа бүртгүүлж сонгуульд оролцох эрхээ баталгаажуулна уу
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 2 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 03 сар 15. 17 цаг 01 минут
Энэ оны 2-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс өмнөх сараас 0.4, оны эхнээс 0.3 хувиар буурч , суурь оноос 59.4, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 1 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 02 сар 15. 15 цаг 57 минут
Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1120 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар буюу 31 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 586 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.3 хувийг эзэлж байна. Оны эхний 1 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 26.7 хувиар буюу 236 ажилгүйчүүдээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.4 хувь нь буюу 16 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
Дэлгэрэнгүй

2015 оны ажлаараа III байранд шалгарлаа.

Нийтэлсэн: 2016 он 02 сар 04. 19 цаг 09 минут
XVII жарны Гал бичин жилийн сар шинийг Статистикийн хэлтсийн хамт олон 2015 оны ажлаараа 3-р байр эзэлсэн сайхан амжилтаар угтлаа.
Дэлгэрэнгүй

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: 2016 он 02 сар 04. 19 цаг 01 минут
XVII жарны "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж 100 болон түүнээс дээш насны ахмадууддаа гарын бэлэг явуулсныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд гардуулан өглөө. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 97 болон түүнээс дээш настай буурлууд 110 байдаг бөгөөд манай аймгийн хэмжээнд 100 нас хүрч байгаа 2 буурал байдаг ажээ. Гэеээ овогтой Цэжин нь Бөхмөрөн сумын Хар алтат багт, Үлэмж овогтой Чулуун нь Тариалан сумын 5-р багт амьдарч байна.
Дэлгэрэнгүй

Сумдын төрийн сангийн мэргэжилтэнүүдэд сургалт хийлээ

Нийтэлсэн: 2016 он 01 сар 27. 17 цаг 09 минут
Сумдын төрийн сангийн мэргэжилтэнүүдэд мэдээ гаргалтаар аргачлал заавар өгч,өнгөрсөн онд хэрхэн ажилласан,цаашид юунд анхаарах талаар сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдлын сүүлийн 5 жилийн байдлаар инфографик бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2016 он 01 сар 13. 11 цаг 42 минут
Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдлын сүүлийн 5 жилийн байдлаар инфографик бэлтгэн гаргалаа
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2080
  Дизелийн түлш 2440
  ноолуур 90000