Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 10 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 09. 17 цаг 20 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 10 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

САРЫН АЯНАА ДҮГНЭЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 08. 13 цаг 05 минут
Сарын аянаа дүгнэлээ. Эссэ бичлэгийн уралдаанд 1-р байрыг Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит “Алтан гадас” одонт Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Цолмонгэрэл, 2-р байрыг Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит “Алтан гадас” одонт Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12 ж ангийн сурагч Н.Мөнхтуяа, 3-р байрыг Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 12а ангийн сурагч Ц.Мөнхсаруул нар эзэлсэн байна. Шилдэг хамт олноор Завхан сумын ССХА,Багийн засаг дарга нарын баг, Шилдэг багийн засаг даргаар Улаангом сумын 3-р багийн Засаг дарга Т.Болдбаатар, шилдэг мэдээлэгчээр Дулааны 1-р станцын ерөнхий ня-бо Х.Катав нар шалгарлаа. Мөн Аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр Статистикийн хэлтсийн жолооч Н.Цэндсүрэн,Засаг даргын баярын бичгээр Статистикийн хэлтсийн судлаач Д.Ариунбаян, Малчин сумын статистик хариуцсан ажилтан Ц.Нацаг нарыг шагналаа. Улсын хэмжээний бүхий л статистик мэдээ, мэдээллийг бодлогын газрууд, хэрэглэгч нар цахим орноос цаг хугацаа алдахгүй хүссэн мэдээллээ, хүссэн загвараар авдаг чадварыг сайжруулж ард иргэддэд статистик мэдээллийн ач холбогдол, статистикийн салбарын үйл ажиллагаа, статистикийн боловсролтой болох, мөн түүнчлэн статистик мэдээллийн хэрэглэгчдийн тоог сарын хугацаанд 2150 хүртэл нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо. Энэхүү аяны хүрээнд нийт 2150 хэрэглэгчдэд манай хэлтсийн хамт олон хүрч ажилласан байна. Багийн дарга нар- 6932 өрхийн 20000 мянган иргэний мэдээллийг шалган,шинэчилж Мэдээллийн хуудсуудаар- 15000 иргэнд мэдээлэл хүргэсэн байна
Дэлгэрэнгүй

Улаангом сумын багийн дарга нарын ажилтай танилцлаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 07. 21 цаг 46 минут
"СТАТИСТИК -ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ" уриан дор явагдаж буй шилдэг багийн дарга шалгаруулах уралдааныг эцэслэн дүгнэх, багийн дарга нартай хамтран ажиллах зорилгоор Улаангом сумын 12 багийн дарга нартай уулзаж, санал бодлоо хуваалцан, аяны хүрээнд хийсэн ажилтай нь танилцлаа..
Дэлгэрэнгүй

Тоон мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл сургалт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 07. 21 цаг 42 минут
Статистикийн хэлтсээс Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-т "Тоон мэдээлэл болон мэдээллийн эх үүсвэр чанар, Тоон мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл, сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д Статистикийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлан ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 07. 12 цаг 11 минут
Увс аймгийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдлийг арилгах зорилгоор 10-р сарын 20-оос 11-р сарын 20-ыг хүртэлх хугацааг “Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян зарласан. Уг аяны хүрээнд аймгийн Статистикийн хэлтсээс "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д Статистикийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг авч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Цогцолбор 2-р сургуулийн Б.Болдбаатар багштай 3б ангийн сурагчдын төлөөлөл аймгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 16 цаг 27 минут
Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн Б.Болдбаатар багштай 3б ангийн сурагчдын төлөөлөл "Хүүхдэд ээлтэй цэвэр аюулгүй орчинг бид хүсдэг" аяны хүрээнд статистикийн хэлтэсийн үйл ажиллагаатай танилцаж сонирхсон асуултуудаа хариулт авлаа Бяцхан зочиддоо Статистикийн тухай ойлголтын талаар кино үзүүлж, өөрсдийнх нь сонирхолтой статистик мэдээллээр үйлчилж Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлсэн батламжийг гардууллаа. Сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе
Дэлгэрэнгүй

Увс аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн болон ЕБС-ын удирдах албан тушаалтнуудад мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 12 цаг 23 минут
Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн статистикийн хэлтсээс статистик мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор "СТАТИСТИК -ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ" уриан дор сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аяны хүрээнд Увс аймгийн Боловсрол соёл урлагын газрын мэргэжилтэнгүүд болон Улаангом сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд ``Увс аймгийн бүрэн дунд боловсролын анги дэвшилтийн хувьд нөлөөлж буй хүчин зүйлс`` сэдвээр 2003 оноос 2016 оны хоорондох статистик тоо мэдээлэлийг ашиглаж олон хүчин зүйлийн хамаарлын шинжилгээг хийж танилцууллаа. Судалгааны үр дүнд боловсролын салбарын бодлого боловсруулагчдын дунд тухайн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар, сурагчдын сургалтын чанарт хэрхэн яаж нөлөөлж ажиллавал сурагчдын сурлага сайжрах, идэвхи санаачлагатай сурч боловсроход ямар бодлого баримталж ажиллах тал дээр асуулт, хариулт өрнөсөн шинэ шинэлэг санал санаачлага гарсан сонирхолтой хурал болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй

Сумдын ХАА-н мэдээ хариуцсан мэргэжилтэнгүүдэд сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 11 цаг 27 минут
Сумдын ХАА-н мэдээ хариуцсан мэргэжилтэнгүүдэд сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500